Үлээгч аппарат хандивлалаа

2018 оны 04 сарын 09

Ой хээрийн түймрийг унтраах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэн Б.Пүрэвээ, эхнэр Ч.Болормаа нарын гэр бүлээс хоёр ширхэг үлээгч аппаратыг өнөөдөр ОБЕГ-т хандивлалаа.

 Он гарсаар улсын хэмжээнд 14 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 37 хүн, хоёр автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.125) 2025 оны 03 сарын 13

АВЪЯАСЛАГ МОНГОЛЧУУДЫН ГАЙХАЛТАЙ ОРОЛЦОГЧ ПҮРВЭЭ МӨН БАЙНА. ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ САЙН ҮЙЛСТЭЙ ГЭР БҮЛ БАЙНА ДАА . БАЯР ХҮРГЭЖ, САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ !

1  |  0
Top