Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатарт байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын 32 мянган албан хаагчийн ажлын цагийн хувиарт өөрчлөлт орууллаа.
Өмнө нь өглөө 08:30 ажил эхэлж орой 17:30 тардаг байсан бол энэ сарын 15-наас эхлэн 08:00-17:00 байхаар тогтжээ. Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
А.Саян

Сэтгэгдэл ( 1 )
Буруу шийдвэр байна өглөөд бүгд зэрэг хөдлөхөөр зам нь ачааллаа дийлэхгүй ш дээ