Улаанбаатар хотод сурч, хөдөлмөрлөдөг ӨМӨЗО-ны оюутан залуучууд нэгдэн Сэлбэ гол, арслантай гүүрний ойр орчмын хогийг цэвэрлэжээ. Тэдний хог цэвэрлэж байгаа зураг сошиал сүлжээнд тавигдсанаар олон нийтийн зүгээс эерэг сэтгэгдлээр “бөмбөгдсөн” байна. Мөн залуучууд хогийг цэвэрлээд зогсохгүй Сэлбэ голоо хайрлан хамгаалахыг уриалжээ.
Монголд суралцаж буй гадаад оюутны тоо жил ирэх тусам өсч байгаа бөгөөд тэдний нэлээдгүй хувийг ӨМӨЗО-ны оюутнууд эзэлдэг юм.
А.Саян

Сэтгэгдэл ( 2 )
сайн байна ах дүү нар минь
Баярлалаа