Дуучин Т.Дэлгэрмөрөн нийсэлийн Чингэлтэй дүүрэг дэх Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчидтай хамтран гал унтраах дадлага сургуулилт хийж үзүүлж байна. Тэрбээр “Иргэн бүр өөрийнхөө аврагч. Улаанбаатар хот, орон даяар 4500 хүн онцгой байдлын албанд ажилладаг. Хэлэхэд олон боловч байгалийн гамшигт үзэгдэл болоход хүрэлцэхгүй орон тоо юм. Гэхдээ аврагчид тоо нь цөөн ч сэтгэл нь арвин хүмүүс. Алив гай, зовлон хэлж ирдэггүй шүү” гэсэн юм. Мөн гал унтраагуурын талаар олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, зөвлөж, онцгой байдлынхантай хамтарч ажиллаж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )