Эрдэнэт хотод үерийн далан барихад Солонгосчууд тусална

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут  БНСУ-ын хөрөнгө оруулалттай Бомян Монгол ХХК-ийн Ким Сог Мүг нар Эрдэнэт хотын үерийн нэгдсэн далан барих болон инженерийн шугам сүлжээ байгуулах чиглэлд хамтран ажиллахаар “Санамж бичиг”-т гарын үсэг зуржээ. 2015 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Хотын үерийн хамгаалалтын далан суваг” байгуулах зургийн ажлыг “ЭКОС” компани гүйцэтгэсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй шалтгаанаар бариагүй юм. Уг зураг төсвийн дагуу Эрдэнэт хотын хэмжээнд нийтдээ 44.6 км үерийн хамгаалалтын далан барихад 22.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм. Зах зээл дээр барилгын зарим материалын үнэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор үүнд өөрчлөлт орох магадлалтай гэдэг дээр талууд байр суурь нэгдсэн байна. Уг "Санамж бичиг"-ийн хүрээнд үерийн далан, инженерийн шугам сүлжээний асуудал шийдэгдэх боломж бүрдэж байгаа ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
88(103.212.116.179) 2025 оны 03 сарын 13

erdenet ovootiin tumur zam osoloos sergiilsen tezu

1  |  0
Top