Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлсэн жигшим хэргүүд их гарах болсон. Ялангуяа хөдөө орон нутагт он гарснаас хойш хэд хэдэн ч ноцтой хэрэг гараад буй. Хамгийн сүүлд гэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн аймшигт хэрэг гарсан.
Тэгвэл мөн л энэ сарын 4-нд бага насны хүүхэд хүчирхийлсэн аймшигт хэрэг дахин бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд оршин суух, 23 настай Ш гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн настай хойд охиноо хүчирхийлсэн аймшигт хэрэг гарчээ. Тэрбээр хэргийн газраас зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай ажилласны үр дүнд баривчилсан байна.
Дашрамд дурдахад, Өнгөрөгч сарын 31нд "Дахин тэвчихгүй" тайван жагсаалыг эцэг эхчүүд зохион байгуулж Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлээд байгаа юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 16 )
Манай залуус үнэхээр мунхаг болжээ.улс даяараа шуугиад хатуугаар яллахыг шаардаж бгаа энэ үед ийм хэрэг гарна гэдэг хуулийг дорд үзсэн хэрэг.иймд цаазын ялыг даруйхан сэргээх хэрэгтэй бна.Муу гаж донтонгууд хуулийн цоорхойгоор гаарч бна.Хөнгөлөхийн оронд хувиараа тооцоо бодож лалууд шиг цусан өшөөг ав(хэрвээ цаазын хуулт батлахгүй бол)
УИХ-н гишүүд нь хүртэл хүчин хийх, хүүхэд бузарлах үлгэр дуурайлал үзүүлж байна шдээ.тэхээр хэндээ итгэх болж байна а.
Iim buzar yumnuudiig shhuud tsaazal.uuriin uree hairlladaggui buzar yumnuud busdiin ursiig yaj ch medne.elbegdorj erguu uuruu huuhedgui bh da.ohid huuhduudiig buzarluulj bdag.tsaaziin yal g ugui bolgoj .iim olon teneg turd bbal mongol tsuuhun shu de.suirel irj bn humuusee TEMTSEECHEE!!!!!!!!!
tsaazalj cnaddagyi uym bol taigan bolgo olnii omno
Etseg ehiin haraa hyanalt dutaj l bga bh.gehdee nud salgalgui bainga haran gj yu baihavdee.oirhon orj garah hoorond ch yumuu hunii nud hariulsan buzar hulgaichuudiig shuud l hongolood nasaar n shorond hataamaar bna.tegehgui bol ene buzar hereg arai heterlee shdee.Nyalh huuhduudiin bie setgel,ireeduin hetsuudlee taminee.
Хойд эцэг нь 9 настай дагавар охиндоо хүч хэрэглэжээ гэж бичиж болдоггүй юм уу. Хүчиндээд өг гэсэн юм шиг, хачин юм бичээд байх юм. Мэргэжлийн этгүүлч ухаантай юм бол жирийн уншигчаар хичээл заалгахаасаа ичээчээ.
Ийм тодорхой хэргүүд дээр ХБ,МБ-т , Прокурор,Шүүх гэж цаг хугацаа авсан юм явуулах шаардлагагүй эмнэлгийн шинжилгээгээр нотлогдсон бол цааш нь харуулж байх хэрэгтэй.
Хуультай ярих юм байхгүй болжээ цусан өшөө л дутаад байна даа өөр яалтай билээ. Удам угсаатны мөхөл гэсэн үг биздээ.
Цаазалж чаддаггүй юм бол хөнгөлчид болдоггүй юм байхдаа .Яасан хэцүү цаг үед амьдарч байна даа.
Эцэг эхчүүдээс их юм хамаарч байнаа бас. Өөрсдийнхөө үр хүүхдийг хайхрахгүй юмаа.
eronhiilogch Battulga odoo ard tumen toroo muu eriin haldlaguudaac hamgaalj huulindaa todorhoi ezen togdoogdcon huchirniilegch gemt heregten mon bulelen huchirhiilel uildegch nart bur hund yl onooj tsaatsal bal taarna tiim eriin humuuc eh oron gej baihgui uheliig erliovol taarna
Энэ одоо арай дэндэж бнаа!
цаазал эсвэл хөнгөлчих.мэдэгдэж байгаа нь энэ мэдэгдэхгүй өчнөөн байгаа дөө
manay mongolchuud chini dur khuslee bariji chadakhaa bolichikhson khun durstey ukhernuud bolchikhson yum uu? ulaan makhny kheregt tsaaz , eswel taygan bolgodog khuuli batlaachee
manay mongolchuud chini dur khuslee bariji chadakhaa bolichikhson khun durstey ukhernuud bolchikhson yum uu? ulaan makhny kheregt tsaaz , eswel taygan bolgodog khuuli batlaachee