Кобра могойн аж ахуй Африкт их ашигтай бизнест ордог

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 08

Египетийн кобраг харахын тулд явган суух хэрэгтэй. Зоригтой хүн бээлий өмсөн түүнийг барьж болно. Гэхдээ түүнд хэрвээ хазуулбал 15 минутанд үхэлд хүрэх аюултай. Хазсан тохиолдолд амьсгал боогдон, татаж үхнэ. Уг могойн хор зааныг ч алж чадах аж. Тэгвэл энэхүү кобра могойг үржүүлдэг аж ахуй Африкт байдаг аж. Кобра могойн аж ахуй Китуид оршдог. Коико гэх эрхэм энэ фермийг ажиллуулдаг бөгөөд түүний аж ахуйг сонирхохоор жуулчид ихэд зорьж очдог гэнэ.

Тэнд могойтой тулалдах үзүүлбэр байдаг. Гэтэл хэдэн жилийн өмнө нэг ажилтан нь могойнд хазуулжээ. Ажилчиддаа хорноос хамгаалах хувцас өмсгөдөг. Гэвч хазууласны дараа хөл нь саажиж, тайруулах шаардлагатай болжээ.

Харин өөр нэг ажилтан нь Африкын аварга могойнд хазуулан нас барсан аж. Өдөрт 350 хүн аж ахуйд ирдэг юм.

Энэ бол эрсдэлтэй аж ахуй юм. Гэвч Кени улсад хөгжиж 42 ферм бий. Кенийн зэрлэг амьтан зохицуулах үйлчилгээний байгууллагаас 21 нь лицензээ батлуулахаар хүлээж байгааг BBC агентлаг мэдээллээ.

Тэд Европ, Хойд Америкт могойгоо экспортолдог. Багадаа 10 мянган Кени шилинг буюу 100 доллар, 80 евро хүрдэг байна.

Ноён Киокод 16 ажилтан, 1800 гаруй могой байдаг аж. 50 хувь нь тивийн уугуул, 32-оос дээш төрөл нь Африкийн өөр төрөл юм.  Аж ахуй нь таван акр (хоёр га) газартай аж. 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top