Нэгэн эмнэлэгт нийтдээ 83 хүн бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 08

Хүмүүс эмнэлгийг үргэлж аюулгүй газар гэж боддог. Харин энэ баримтыг уншсаны дараа та дахин бодох хэрэгтэй байж болох юм. “Трюү Краим Ньюс Викли” сайтад бэлгийн хүчирхийлэл хамгийн их болдог газрыг эмнэлгийн орчин гэж бичжээ. Тэнд бичсэнээр, Английн Викториа эмнэлэгт өвчтөнүүд хүчингийн хэргийн золиос болдог. Дунджаар дөрөв өдөрт нэг хүн бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна.

Улсын гэмт хэргийн статистик судалгаагаар Викториа эмнэлэгт нэг жилийн хугацаанд нийт 83 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүртгэл бий гэнэ.

Тодруулбал, энэ тоо өмнөх оныхоос хоёр дахин их байгааг харуулж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 83 хүний 76 хувь нь 15 хэрэгтний үйлдсэн хэрэг байжээ. Гэмт хэрэгтнүүд өвчтөнүүдээс гадна заримдаа эмнэлгийн ажилчид руу дайрдаг аж.

Викториа төвийн бэлгийн хүчирхийллийн эсрэг хэвлэлийн төлөөлөгч Каролин Ворд орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа “83 гэдэг бол Викториа эмнэлэгт ирсэн өвчтөний тооноос бага. Гэхдээ тайландаа дутуу дүгнэлт гаргасан гэж бодож байна” гэв. Мөн тэрбээр “Эмнэлэгт нарийн дэг журам бий. Гэхдээ шаардлагатай тохиолдолд цагдааг ашиглах хэрэгтэй” гэж нэмж хэлжээ. Өөрөөр хэлбэл, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад эмнэлгийн эмэгтэй ажилтан, өвчтөн өртөх магадлал тун их байдаг ажээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.212.139) 2025 оны 03 сарын 13

Hen ni heniigee hicirhiildgiig oilgosongui. Cutgur l ucrii ni oilgoh baih.

1  |  0
Иргэн(27.123.212.142) 2025 оны 03 сарын 13

юу гэсэн үг юм бол.эмнэлгиын эмч увилагч хэвтэж байгаа өвчтөн зэрэг нь бэлгийн хүчирхийлэгч вм уу ойлгомжгүй вм бичих юм.эмнэлэгт өвчнөө эмчлүүлэх хүн хүчиндэгч гээд байгаа юм уу учирыг нь зөв гаргаж тайлбарлаач

1  |  0
Top