Хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 08

Энэ зорилтот ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт болсон удирдах ажилтны томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд зөрчлийг арилгуулах талаар томилох эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өгсөн юм. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүргийн дагуу тус аймгийн Засаг дарга аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс зэрэг хэд хэдэн байгууллагын хууль зөрчиж томилсон, мөн сонгон шалгаруулалтад тэнцээгүй удирдах албан тушаалтныг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчдийг хуульд нийцүүлэн томилсон шийдвэр гаргажээ. Мөн хууль бус томилгоотой байсан албан тушаалтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлээд байна.   Аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод бүтцийн нэгж болох гурван хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, томилгоог хуульд нийцүүлсэн шийдвэрээ Тамгын газрын дарга гарган, дээрх зөрчлийг арилгах арга хэмжээг авч байгаагаа мэдэгдлээ. Төрийн албаны хүний нөөцийн томилгооны зөрчлийг арилгуулахаар хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл нь уг шийдвэрийг хүчингүй болгож, томилох эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох хууль эрх зүйн зохицуулалттай юм. Төрийн албаны зөвлөлөөс Гаалийн ерөнхий газар болон харьяа зарим байгууллагад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард түмэн харж байна(202.179.31.38) 2025 оны 03 сарын 13

Баян-Өлгий аймгийн засаг дарга нэртэй далан худалч хочтой А.Гылымхан та МУ-ЫН ТАЗ-ийг ичихгүй яаж хуурч байна.Чамайг ард түмэн харж байгаа.Чиний гаргасан захирамжаар түр орлон гүйцэтгэгч нараас хэн ч ажлаа өгөөгүй бүгд хуучин ажлынхаа байранд сууж байгаа шүү дээ.БСГ-ын дарга Х.ЗАУРЕ Улаанбаатар хотод семинарт оролцоод сууж байгааг ард түмэн телевизийн өмнө харж л сууцгаана.ТГ-ын дарга Х.ТИЛЕГЕН,НБХ-ийн З.БЕГЖАН тэргүүтэй нөхөд мөн УБ хот ороод ТАЗ-ийн нөхдүүдийг аргалж яаж шалгалтанд тэнцэх вэ гээд толгойн гашлаад дүнхиийрээд явж байгаа.Бусад мулгуунууд чинь зангиагаа тайлах завгүй өрөө өрөөнд

1  |  0
эмч(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

Зааззз худлаа. Чаддагийн бол яамдуудад байгаа хууль бус томилогдсон гаруудыг хусаач. ЭМЯ л гэхэд дан хууль бус гарууд бна

1  |  0
зочин(66.181.160.24) 2025 оны 03 сарын 13

Хууль зөрчиж томилогдсон гарууд аймаг сумдад байгаад л байгаа аргалаад болоод байдаг юм шиг байгаа юмТөрийн албаны зөвлөл мэдэхгүй байгаа нь харамсалтай.

1  |  0
Hsj(64.119.16.59) 2025 оны 03 сарын 13

Toriin omchit kompaniihan gej bas neg 60 ter bumaa olj avah gej mash ih ajil haaj booson buleglel bna.toriin umiig huviinh um shig l ayglaj mayaglah um.

1  |  0
ЗОЧИН(202.179.31.1) 2025 оны 03 сарын 13

Баян-Өлгийн Тамгын Газарт хууль бусаар томилогдсон этгээдүүд хэвээрээ ажиллаж байгаа.Тамгын газрын дарга Х.Тилеген гэгч өөрөө урьд нь төрийн албанд ажиллаж байгаагүй,төрийн албаны зөвлөлийн А.Серикболат мөн төрийн абанд огт ажиллагүй энэ хоёр бас төрийн албаны шалгалт өгөөгүй.Засаг дарга А.Гылымхааныг 4 удаа огцруулаад байхад ЕС -ыг хуурч миний мөрийн хөтөлбөр 95%тай биеэлсэн гээд хуурамч материал үзүүлж дахин томилгоо хийлгэсэн тухай МУ-ЫН ТӨРИЙН АЛБНЫ ЗӨВЛӨЛ МЭДЭХГҮЙ БАЙГАА НЬ ГАЙХАЛТАЙ БӨГӨӨД ТОМ ЭМГЭНЭЛ.

1  |  0
ХУУЛИА (202.131.228.131) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИА БАРИАД Л ЯВЧИХ БОЛ БОЛНО ДОО.

1  |  0
ГААЛИЙН ГАЗАР(202.131.228.131) 2025 оны 03 сарын 13

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЖИНХЭНЭ 60 ТЭРБУМЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН ДЭЭ. САЙН АЖИЛЛАСАН ТЭГЭЭД МӨНГӨГҮЙ БОЛ ХӨДӨӨ ЯВУУЛСАН ДАА. БАС БОЛООГҮЙ ЭЭ. НАМЫН ДААЛГАВАР ГЭСЭН. ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХЭЛТСИЙН ДАРГА БАТТОГТОХ ГЭДЭГ БИЧИГ ХЭРЭГ ХИЙЖ ЯВСАН. НӨХӨР ХОЛИОН БАНТАН ӨӨРИЙН КОМПАНИ ШИГ .

1  |  0
Рр(27.123.214.121) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв

1  |  0
Рр(27.123.214.121) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв

1  |  0
зочин(202.179.27.119) 2025 оны 03 сарын 13

МЭнхболдын 60н Тэрбумынх биз,

1  |  0
Top