Далд утгатай сурталчилгааг зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

Их Британийн эрх баригчид далд рекламыг хориглох тухай хуулийг цуцалжээ. Өөрчлөлт  шууд хэрэгжиж эхэлсэн байна. Их Британичуудын хувьд далд сурталчилгаа нь цочир сонин зүйл бол АНУ, ОХУ-д энэ төрөл чинээндээ тултлаа хөгжсөн байдаг ажээ. Ofcom төрийн бус байгууллага телевизүүд далд рекламыг цацахдаа дэлгэцийн дээд өнцөгт Р (“product placement") тэмдэгт байрлуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Энэ хуулийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ихэд дэмжин хүлээж авсан бол шашны зүтгэлтнүүд, хуучинсаг үзэлтнүүдийн дургүйцлийг хүргэж байгаа юм байна. Америкт Coca Cola, Apple зэрэг том компаниуд бүтээгдэхүүнээ эфирт санамсаргүй байдлаар харуулахын төлөө мөнгийг хэдэн саяар нь цацдаг байна. Харин манай хойд хөршид далд сурталчилгааг зөвшөөрөөд 15 жилийн нүүр үзэж байгаа ажээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
need(93.65.89.201) 2025 оны 03 сарын 13

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

1  |  0
Top