Ерөнхийлөгч Х.Баттулга МСНЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2018 оны 04 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг /2018.04.04/ хүлээн авч уулзлаа.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, 2018 онд Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг гарган үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа дуулгалаа.

Тэрбээр  “Монгол Улсын Ерөнхийлөгч ба Сэтгүүлчид” уулзалтыг зохион байгуулах, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хэвлэл мэдээллийн тухай хууль санаачлах, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Интернет технологид суурилсан олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг зохицуулсан хууль санаачлах зэрэг Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт нэн тулгамдаад буй хууль, эрхзүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, дэмжиж ажиллахыг танаас хүсч байна” гэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “МСНЭ-ээс хамтран ажиллах санаачлага гаргаж байгаад таатай байна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчдын мэдлэг боловсролд анхаарал хандуулах, сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээн илэрхийлэв.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(93.65.89.201) 2025 оны 03 сарын 13

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

1  |  0

Top