Арав орчим үхэр галт тэргэнд мөргүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

       Энэ сарын 4-ний орой цаг агаар говийн нутгаар  муудаж, цас орж, цасан шуурга шуурчээ. Замын-Үүдээс Улаанбаатарыг чиглэлд аялалд гарсан галт тэргэ замдаа цөөн хором саатжээ. Төмөр замын тор тасарч мал орсноор галт тэргэнд мөргүүлсэн байна. Гэнэтийн нөхцөл байдлын талаар галт тэрэгний дарга Ж.Наранчимэгээс тодруулахад

-Цасан шуурганд уруудсан мал бөөнөөрөө төмөр замын хориг хашааг таслан орж ирсэн бололтой. 622 дугаар км-ийн есдүгээр зуут дээр хориод тооны үхэр зам дээр байсны арваад нь галт тэргэнд мөргүүлчихлээ. Галт тэрэг 31 минут саатлаа. Нөхцөл байдалд  мастер, цагдаа, зүтгүүрийн бригад шуурхай ажилласан. Харах орчин маш хязгаарлагдмал, хүчтэй шуурганд станц шуугиад машинчидтайгаа  холбоо барьж болохгүй байлаа. Замын мастер, замчидтай элбэж замаа чөлөөллөө” гэсэн юм.  Зам зуур  хориг хашаанд тулж ирсэн бод, бог мал бараг км бүрт харагдаж байсан гэж зорчигчид ярьжээ. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс  мэдээлснээр  Чойр хэсэглэлийн  орчимд  салхи 18-24  м/сек хүрч шуурсан  байна.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top