Ирэх даваа гарагаас 100 айлын үйлчилгээний төвд гадаад паспортын захиалга авахгүй

2018 оны 04 сарын 05

2018 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн 100 айл дахь "Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөний газар"-т гадаад паспортын захиалга авахгүй болсон байна. Учир нь төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор тухайн өдрөөс эхлэн гадаад паспортаа төвийн зургаан дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болсон. Ийнхүү нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилж эхэллээ.

Нэмж мэдээлэхэд энэ оны нэгдүгээр сарын 01-ээс гадаад паспортын сунгалтыг болиулсан бөгөөд хэрвээ хугацаа нь дууссан бол шинээр паспорт захиалах юм. Гадаад паспортын хугацаа таван жил байх бөгөөд 32,500 төгрөгний үнэтэй. Хэрвээ паспортаа яаралтай ажлын гурав хоногт гаргуулах бол 42500 төгрөгөөр захиалах юм.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(176.158.21.29) 2025 оны 03 сарын 13

Yamar saixan medee ve Passeportoo sunguulax bas shineer pasport avax gej ter aimshgiin gamshig bolson 100 ailiin tiishee yavax shaardlagagyi bolloo ene shiidveriig gargasan xynd mash ix bayarlalaa

1  |  0
Top