”Эрүүл мэндийг дэмжигч импортын бүтээгдэхүүний хяналт, бүртгэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав

2018 оны 04 сарын 05

 

 

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас биологийн идэвхит, баяжуулсан болон зохицуулах үйлчилгээтэй хүнс, тураах бэлдмэл, эм төст гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг “эрүүл мэндийг дэмжигч”  гэж нэрлэгдэх импортын бүтээгдэхүүний хяналт шалгалт, бүртгэл, тулгамдаж буй асуудлаар энэ сарын 4-ний өдөр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын мэргэжилтнүүд, “Юниверсал Ложистик Монголиа”, “Фитомонрус”, “Аполло Хеалт”, “Фантази Той”, “Нью Фаберлик”, “Анунгоо”, “Тун эрдэнэ”, “Мушкажаргал”, “Жиахэтиани” зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн импортлогч компани,  “Монголын Бодибилдинг Фитнессийн нэгдсэн холбоо”-ны төлөөлөл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Алтанбулаг, Замын-Үүд, Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид нийт 46 хүн оролцов.

Сургалтаар эдгээр импортын барааны бүртгэл, хяналтын явцад тулгамдаж буй асуудлаар 5 илтгэл хэлэлцүүлж, цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүртгэл, хяналтыг сайжруулах, иргэдэд үнэн зөв мэдээллийг өгч, зар сурталчилгааг хуулийн хүрээнд явуулах зэрэг асуудлаар сургалтанд оролцсон мэргэжилтэн, улсын байцаагчид, хамрагдсан аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ярилцлага өрнүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, улмаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр дүн өгөх ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top