Хятад улс цаазаар авсан иргэдийнхээ тоог дарж мэдээлдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

Цаазын ял оногдуулдаг тоогоороо дэлхийд БНХАУ тэргүүлдэг. Хятад улсын цаазаар авах ялын хэрэглээ нь тус улсын нууцын нэг хэвээр байгаа ба жил бүр мянга мянгаар нь цаазалсаар байгаа тухай Эмнести Интернэшнл  өгүүлсэн байна. Хятадын эрх баригчид шүүхийн ил тод байдалд дэвшил гаргаж байгаа тухайгаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан ч цаазаар авах ялын гүйцэтгэлийн талаарх цочирдом тоо хэмжээгээ далдлахын тулд нууцалсаар байгаа гэж тэд дүгнэжээ.

“Хятад дэлхийн тавцанд тэргүүлэгч байхыг хүсдэг ч дэлхийн бусад орнуудаас илүү олон хүнийг цаазалж хамгийн муу замаар тэргүүлж байна. Хятадын засгийн газар шүүхийн ил тод байдал, нээлттэй байх асуудалд хойрго хандаж, бодит үнэнийг нуун далдалсаар байна. Ихэнх улс орнууд өнгөрсөн хугацаанд төрийн нэрийн өмнөөс цаазлахаа зогсоосон. Гэвч цөөн хэдэн улс л цаазаар авах ялыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа ба дөрвөн улс нийт гүйцэтгэлийн 87 хувийг хэрэгжүүлсэн нь цаазаар авах ял нэг их удаан оршин тогтнохгүйг  харууллаа.

Тэгвэл Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оноодог байсан шийдвэрээ БНХАУ-ын эрх баригчид эргэн харахаар болжээ. “Синьхуа" агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Эрүүгийн хуулийн эдийн засгийн гэмт хэргийн бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж, ялын зүйлчлэлээс цаазаар авах ялыг хасах тухай хуулийн төслийг Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хуралд оруулсан бөгөөд анхны хэлэлцүүлэг нь удахгүй болох аж. БНХАУ залилан, татвар төлөхөөс зайлсхийсэн, соёлын үнэт дурсгал болон үнэт металлыг хилийн чанадад гаргахаар завдсан эдийн засгийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг ноогдуулдаг юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хар хүү(66.181.161.84) 2025 оны 03 сарын 13

цаазын ялыг хүний амь хороосон хүнд ноогдуулах нь зөв харин хүний наймаа мөн хүний махаар хоололдог улсаа яах юм бол

1  |  0
Top