Баянзүрх дүүргийн ‘’Нийтлэг Үйлчилгээний Газар 1,3,4’’ ОНӨААТҮГазрын ажилчид хариуцсан бүс нутгийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж байгаа билээ.
Тухайлбал хайс, хашлага, гэрлийн шон дээр зөвшөөрөлгүй наасан зар, сурталчилгааны хуудсыг хуулж, замын нуух болон зорчих хэсэг, явган хүний замыг цэвэрлэж иргэдийг ая тухтай орчинд амьдрах нөхцөлөөр ханган тухайн бүс нутгийн хог хаягдлын цэвэрлэгээг түргэн шуурхай хийж байгаа юм. Түүнчлэн 3 дугаар сарын 29-өөс өнөөдрийг хүртэл дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газрууд нийт 1,036,637 м.квталбайн 53 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )