Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орсон гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

Ирэх сарын 15-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл Улаанбаатар хотод дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил өрнөхтэй холбогдуулан замын хөдөлгөөн, автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авч эхлээд байгаа юм.

Тодруулбал, зуны бүтээн байгуулалтын их ажлын үеэр дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр үйлчилж байхаар болгоно. Ингэхдээ  "Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм. Харин баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хар хорин, Барс зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах зохицуулалт хийхээр төлөвлөж буй.  

Өөрөөр хэлбэл,  үлдсэн гурван өдөр нь бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Дээрх саналыг хэрэгжүүлэх эсэх нь иргэдийн санал хураалтын шийдвэрээс хамаарна гэдгийг албаныхан онцолж буй. Тиймээс  иргэдийн саналыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл Замын цагдаагийн албаны цахим хуудсаар хүлээн авч байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top