1990-ээд оны эхээр Сомалид болсон аймшигт өлсгөлөнгийн үеэр нас барсан хүүгийнхээ цогцсыг оршуулах гэж байгаа эх гэрэл зургийн дуранд ийн буужээ. Том гүрнүүд жижиг улсын хувь заяагаар яаж тоглодгийг Сомали улсын жишээнээс харж болно.
1800-гаад оны үеэс эхлэн Англи, Италийн мэдэлд ээлжлэн шилжиж явсаар 1969 онд түүхэндээ анх удаа Бүгд найрамдах ардчилсан Сомали хэмээх улсаа байгуулсан боловч эрх мэдэл нь сулран доройтсоор 1991 оны үед нуран унасан. Үүнээс хойш үндсэндээ ямар ч засаг захиргаагүй, иргэний дайны байдалтай явж ирлээ. Сомалид Африкийн бусад орон шиг байгалийн баялаг байхгүй. Гэхдээ Ази Африкийг холбосон маш чухал усан замын зангилаан дээр оршдог нь хөрөнгөтөн орнуудын тоглолтын золиос болох шалтгаан болсон аж.
Жилд таван триллион ам.долларын бараа таваар нэврүүлдэг Өмнөд Хятадын тэнгисийн төлөө их гүрнүүд тэмцэлдэж, дайн тулаан хийх нь холгүй байгаа. Тэгвэл Сомалийн орчмын усыг “Олон улсын” гэж зарласан бөгөөд нэвтрэн өнгөрч буй хөлөг онгоцууд Сомалид сохор зоос ч төлдөггүй. Чухам энэ шударга бус байдал нь ядуу Сомаличуудыг аргагүйн эрхэнд зэр зэвсэг агсан далайд гарахад хүргэсэн юм.
Сингапур шиг усан боомтоороо тэжээгдэж санаа амар суух учиртай Сомаличууд эдүгээ үй олноороо өлсгөлөнгөөр амиа алдацгааж, гадаад ертөнцөөс бүрэн таслагджээ. Эдүгээ тус улсад 1990-ээд оныхоос илүү өлсгөлөн болж байгаа бөгөөд НҮБ-аас ирүүлж байгаа хүнсний тусламжийг хүчний байгууллагын хатуу хяналт дор тарааж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт хоол түгээлтийн үеэр эмх замбараагүй байдал үүссэнээс цэргүүд өлсгөлөн иргэд рүү гал нээж хэдэн арван хүний аминд хүрчээ. Хүний амь сохор зоосны үнэгүй болж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал ноёлсоор байна. Ертөнцийн энэ хязгаарт хэдэн хүний амь хохирч байгааг багцаагаар ч мэдэх боломж алга гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрлөө. ТIME сэтгүүл Сомалийн өлсгөлөнг оны онцох 10 үйл явдлын нэгээр тодруулжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )
МАНАН үүнийг үзээрэй
За да буугаа үүрээд эх орон газар нутагаа төрийн хулгайч нараас аварч хамгаалахгүй бол самоли зимбабвей монгол болж үр хүүхэд ах дүү нар маани өлөн зэлмүүн өлсгөлөн гэгчид нэрвэгдэж газар нутаггүй харийн хүний боол болж дуусах юм бна.очирбат багабанди энхбаяр элбэгдорж баттулга нараас эхэлж өчиггүй буудаж хорооно доо.монголчуудаа тэмцэж эх ороноо аварцгаая.буундаа.
Барууны Монголд явуулж буй Орос Хятадаар айлгах тактик нь явцдаа ийм байдал руу хөтөлнө л дөө...