Орон нутгийн сэтгүүлчдийн форум Эрдэнэт хотод болно

2018 оны 04 сарын 04

МСНЭ-ийн 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөнд 23 салбар зөвлөлийг чадавхжуулах, сэтгүүлчдийн дунд дотоод болон гадаадад сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, эвлүүлэгч, зураглаач, график дизайны сургалтуудыг зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг орон нутгийн сэтгүүлчид рүү хандсан олон бүтээлч ажлууд тусгагджээ.

Энэ төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 16-19 өдрүүдэд "Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-ыг Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна. Тус форумд 21 аймаг болон Налайх, Багануур дүүрэг дэх МСНЭ-ийн 23 салбар зөвлөлийн 200 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан оролцох юм байна.
Форумаар орон нутгийн сэтгүүлчдийн ололт амжилтыг тодотгож, хоорондоо туршлага солилцох, орон нутгийн сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөлдөх, мэргэжлийн сургалтууд болон төсөл бичих, маркетингийн төлөвлөгөө боловсруулах зэрэг цогц сургалтыг явуулах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top