Гадаад паспорт захиалах гэж 100 айл руу 100 удаа явах шаардлагагүй боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

 Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээг дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн үзүүлэхээр болсон байна. Ингэснээр иргэд гадаад паспорттой холбоотой үйлчилгээг авах гэж 100 айл руу явах шаардлагагүй болж байгаа юм.

Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт өдөрт 1000 орчим иргэн гадаад паспорт захиалдаг гэх тооцоо бий.

Энэ талаар маргааш 10:30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Төв байрандаа хэвлэлийн бага хурал зарлажээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (182.160.34.231) 2025 оны 03 сарын 13

Энэ засгийн газар их ажил хийж байгаа талархая

1  |  0
Зочин(172.58.140.75) 2025 оны 03 сарын 13

Үеийн үед яригддаг асуудлыг шийдчихэж чадахгүй заавал хүндрүүлж дарга цэрэг болж бж цэгцлэх юмаа

1  |  0
МГЛ(37.224.14.138) 2025 оны 03 сарын 13

ЗА ОДОО НЭГ ЮМ ИРГЭДЭД ХҮНД СУРТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЭХ ЁСТОЙГОО ОЙЛГОСОН УУ ЭНЭ ГАЗАР. ЗААВАЛ ДАРГААРАА ТУГ ТАХИЖ БАЙЖ ОЙЛГОХ ГЭЭД БАЙЖ Л ДЭЭ...

1  |  0
Top