Х.Түвшинбаяр: Улаанбаатар хотын 47 газарт 357 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг саун, массажны газарт хийсэн гэнэтийн шалгалтаар 112 эмэгтэйг эрүүл мэндийн үзлэгт оруулахад 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гэж оношлогдсон байна.

Энэ талаар эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Түвшинбаяр “Гэнэтийн шалгалтаар бусдад биеийг нь үнэлүүлдэг, зохион байгуулдаг, орон байраар хангадаг 47 үйлдлийг илрүүлсэн. Дээрх 47 газарт 357 эмэгтэй биеэ үнэлж байсан. Үүнээс 112-ыг нь шинжилгээнд хамруулсан. Үүнээс 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гарсан. Халдвартай гарсан эмэгтэйчүүдийн 76 хувь нь тэмбүү, 14.9 хувь нь заг хүйтэн 14.9, 9 хувьд нь трихомониаз илэрсэн” гэлээ.

"Өмнө нь цагдаагийн байгууллага баривчлах төвтэй хамтран биеэ үнэлж буй эмэгтэйчүүдэд 21 хоног эмчилгээ хийдэг байжээ. Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлийг болиулсан бөгөөд болиод торгох арга хэмжээ авдаг болсон. Энэ нь биеэ үнэлэгчдийг эмчилгээнд хамруулах ажлыг үр дүнгүй болгож байна" гэдгийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн кабинетийн эрхлэгч Б.Мөнхбаяр хэлж байгаа юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
heregtei(59.153.113.74) 2025 оны 03 сарын 13

tegeheer eruuljuulhed emch ajilah

1  |  0
Top