”Заяа энд Золоо” хуулийн фирм Ази тивээс анхны “Алтан цом” хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

Өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой  “Өмгөөллийн Заяа энд Золоо зөв” хуулийн фермийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна. Тодруулбал,  энэ оны гуравдугаар сард   Герман улсын Франкфурт хотод болсон  “International Quality Awards 2018” шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол улсаас Өмгөөллийн "Заяа энд Золоо" хуулийн фирм  оролцож чанар болон бүтээмжийн шийдлээр өрсөлдөн “Алтан цом” хүртлээ. Энэхүү шагналыг Монгол улсаас төдийгүй Ази тивээс авсан анхны хуулийн фирм болсноороо онцлог юм.

Тус арга хэмжээнд дэлхийн таван тивийн 42 улсын 62 байгууллага оролцсон бөгөөд дараах чанар, стандартын үзүүлэлтийг үндэслэн шалгаруулсан байна. Үүнд:

  • Манлайлал болон менежмент
  • Чанар болон бүтээмж
  • Бизнесийн нэр хүнд болон брэнд
  • Технологи, инноваци, өсөлт

Энэ үеэр тус хуулийн фирмийн захирал Г.Батзаяа Монголын өмгөөллийн нөхөрлөлийн үйлчилгээний чанар, стандартын талаар танилцуулсан байна.

Өмгөөллийн "Заяа энд Золоо" хуулийн фирм нь 2003 онд байгуулагдсан, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн онолын болон практикийн өндөр мэдлэг, ур чадвартай хуульч өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа шилдэг хуулийн фирмүүдийн нэг юм.

Тус хуулийн фирм нь өмгөөллийн үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, хууль зүйн магадлан дүгнэлт, хууль эрх зүйн сургалт судалгаа, үнэт цаасны зах зээлд оролцогч нарт хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлэх үйлчилгээг үзүүлдэг байна.  

 Монголдоо анхдагч, тэргүүлэгч байхыг ямагт зорин ажилладаг гэдгээрээ  анхны дуудлагын өмгөөллийн үйлчилгээ, тусгай дугаар, видео, аудио зөвлөгөө, онлайн болон текстэн зөвлөгөө, сошиал зөвлөгөө зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. 

2018 оны эхний улирлын байдлаар 3,880 орчим иргэд, байгууллагад биечлэн, 8,350 орчим иргэдэд утсаар, 5,800 орчим иргэдэд цахимаар зөвлөгөө мэдээлэл хүргэсэн нь монголын хамгийн их хандалттай хуулийн фирм болсон байна.

 Түүнчлэн байгууллага бүрийн үйл ажиллагаанд тохирсон хууль эрх зүйн орчныг сайтар судалж, тэдгээрт тохирсон шийдлийг үйлчлүүлэгчид санал болгодог. Мөн Монгол, Англи, Хятад хэлээр үйлчлүүлэгчтэйгээ шууд харилцаж гадаадын хөрөнгө оруулагч нарт тохирсон үйлчилгээний таатай нөхцөлийг санал болгодог гэдгээрээ давуу талтай юм.

 

 

Б.Алтжин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top