Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2018.04.03/ хаалттай хэлэлэв. С.Баярцогт нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорихороор шийдвэрлэжээ.
14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
Тэднийг Оюутолгойн гэрээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй юм.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )
ОДОО С БАЯР ХҮРЭЛБААТАР ЧОЙЖИЛСҮРЭН СУГАР. ГАНЗОРИГ ОЧИРХҮҮ МИЕЭ ЭНХБОЛД САНДУЙ НАРЫГ БАРИВЧИЛ ХЭРЭГТЭЙ ИХ ЮМНЫ СЭЖҮҮР УЧИГ ТАЙЛАГДАНА ГАНТУЛГЫГ БАТЛАН ДААЖ АВЧИРНА ГЭСЭН ЛҮНДЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦООЧ НЯМДОРЖ ТА ЯАГААД ЧИМЭЭ ТАСРАВ НАМАА ЦЭВЭРЛЭЭЧ ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖЭЭЧ НЯМБААТАРЫГ ДЭМЖЭЭЧ АРЧААГҮЙ ХЗС ОЛОН ЖИЛ СУУСАН ГЭЭД ААРХААД БАЙДАГ ҮНЭНДЭЭЛ АРЧААГҮЙ БАЙНА ДАА
Жинхэнэ улс төр яваад байгаа юм биш үү Яагаад АН-ын нөхдүүдийг хориод МАН-ын хүнийг барьж хорихгүй байгаа юм бол Жишээ нь Ерөнхий сайд С.Баяр, сайд Зоригт нар байгаа
Ясыг цайтал хорих хэрэгтэй шунал ихэдвэл шулам болно гэдэг хэтэрхий баяжиж сагаад байсан юм