М.Энхсайхан: АТГ-ыг улстөрчид өрсөлдөгчөө ”намнах” хэрэгсэл болгох вий

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

АТГ-т байцаагдаж буй Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд М.Энхсайхан Ерөнхий прокурорт  ил захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.  

 

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Танаа

Юуны өмнө хууль сахиулах байгууллагууд, ажилтнууд улс төрийн  хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу хэсэг бүлэг хүмүүс тэднийг улс төрийн өрсөлдөгчөө “намнах” хэрэгсэл болгочихвий гэсэн битүүхэн болгоомжлолтой явдагаа хэлэхийг хүсч байна.

Ийм болгоомжлол төрүүлэхүйц үйл явдал өнгөрсөн долоо хоногт надтай тохиосон юм. Болсон явдлыг ил захидал хэлбэрээр бичих нь нийтийн эрх ашгийг урьтал болгож олон нийтэд бодит мэдээлэл хүргэх гэсэн хэрэг юм. Үйл явдлыг зураглая.

  1. Миний бие Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд бөгөөд  надад эрүүгийн 1ХХХХХХХ2 дугаартай хэрэгт  АТГ-ын байран дээр 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр  ирж гэрчийн байцаалт өгөхийг Нийслэлийн прокурор Гадаад Харилцааны яамаар дамжуулж өгсөн юм. Гадаад харилцааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу АТГ-ын байцаагчтай утсаар холбогдож цаг хугацаанд нь очихоо мэдэгдсэн.
  2. Гэрчийн мэдүүлэг авах мэдэгдэх хуудсанд 3 дугаар сарын 14-нд  прокурор гарын үсэг зурсан байдаг. Гэтэл үүнээс 9 хоногийн өмнө 3 дугаар сарын 5-наас эхэлж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “АТГ элчин сайдыг 7 долоо хоногийн хугацаанд ирэхийг шаардав”, “Элчин сайд дуудсан цаг хугацаанд ирсэнгүй” гэх зэргээр зохион байгуулалттай худал мэдээллүүд цацагдсан.
  3. Энэ нь авилгатай тэмцэх үүрэг бүхий төрийн байгууллага нь элчин сайдыг дуудаад тэр нь ирэхгүй хүчин мөхөсдөж буй мэт, гадаад бодлогыг хэрэгжүүлж байгаа ГХЯ, элчин сайдууд нь Монгол улсын хуулиас гадуур ажилладаг мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер нь АТГ болон ГХЯ-ны нэр хүндэд хортой, угтаа Монгол төрийн нэр хүндийг гутаах бодлого гэж харагдаж байна.
  4. Элчин сайдууд ажлаа зохицуулж хуулийн байгууллагын ажилд дэм үзүүлэх нь ойлгомжтой боловч элчин сайдыг гэрчээр дуудах прокурорын мэдэгдэл нь энэ асуудлаархи илт хоосон улс төржсөн худал мэдээллийн дараа гарч байгаа нь  Хууль хяналтын байгууллагыг улс төржилтөд санаатай ашиглах, эсхүл тэдгээр нь улс төржилтөд санамсаргүй ашиглагдах ажлын арга барилын алдаатай нөхцөл бий болсон байж магадгүй сэтгэгдэл төрүүлж байна.
  5. Миний бие АТГ-т мэдүүлэг өгөх явцдаа тодруулга авах бүх асуудлаар хариултыг өгсөн болно.
  6. Нэгэнт бүх асуудлаар хариултыг өгсөн тул урдчилан төлөвлөсний дагуу Швед улс рүү 3 дугаар сарын 29-ний өдөр нисэх гэж буйгаа мэдэгдэж, байцаагч нартай ойлголцсон болно.
  7. Гэтэл нийслэлийн прокурор Д. Ширэндэв нь буцах нислэгтэй өдөр давхцуулан АТГ дээр дахин гэрчийн байцаалт авах мэдэгдэл ирүүлэв.
  8. Нислэгээ гурав хоногоор хойшлуулж дурдсан цагт нь АТГ дээр ирсэн боловч уулзах учрах хүн гарсангүй. Тиймээс байцаагчид утсаар мэдэгдэж АТГ-ын жижүүрт ирсэн цаг, регистрийн дугаараа тэмдэглүүлсэн болно.

Нийслэлийн прокурор Д.Ширэндэвийн мэдэгдэх хуудас нь хэрэг мөрдөн байцаах үүрэг бүхий АТГ-тайгаа уялдаа холбоогүй хийгдэж байгаагаас харахад уг шийдвэрт улс төрийн нөлөөлөл орсон юм боловуу гэсэн миний болгоомжлолыг лавшруулав.

Ер нь нь АНУ, Англи,  Европын  зарим орнуудад суугаа элчин сайдуудтай холбоотой элдэв хоосон улс төржилт нь хувь хүмүүс, намуудын зөрчил мэт харагдавч  үнэндээ Монгол Улсаас гуравдагч хөрш гэж нэрлэгддэг Олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтоосон олон талт харилцааны түвшинг алдагдуулах, харилцан итгэлцлийг бууруулах бодлого гэж ойлгогдож , Монгол Улсын эрх ашигт хортой үр дагавар дагуулах аюултай.

Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв.  Ийм нөхцөлд авилгатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой.

Ерөнхий прокурор Таныг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь  хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож ажилладаг байх, хуулиар олгосон эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх нөхцлийг бий болгох талаар нэмэлт арга хэмжээ авч ажиллахыг хүсье.

Таныг хүндэтгэсэн,

Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайд                                                                                                М.Энхсайхан

2018 оны 4 дүгээр сарын 3.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэдэв.(202.9.47.177) 2025 оны 03 сарын 13

элчин саидаасаа татгалзаарай.

1  |  0
цэдэв(202.9.47.177) 2025 оны 03 сарын 13

таныг хэлмэгдүүлнэ гэж юу баихав. авилгалд идэгдсэн сүйрсэн засгийг сэргээх тухай та явах баитал эсрэг явсанд гүнээ харамсаж баина. та улс ниигэм төрийнхөө ядарсан баидалд баигааг хувьдаа ашигтаигаар хэрэглэсэн бололтой.хэлмэгдэл ярьж битгии гоншигоно.

1  |  0
цэдэв.(202.9.47.177) 2025 оны 03 сарын 13

багануурын цахилгаан дулааны станц бариулах тухай та бас нэг аимаар юм хиисэн бололтой. саяханаас гарч ирж баина. саиханбилэг та нар улс орны эрх ашгийн эсрэг ажилласаныхаа төлөө хариуцлагаа хүлээж ялаа эдлэмээр.ял эдлээд ч нөхөшгүй хохирол үүсгэсэн бололтой.түүнээс бус зарим мангаруудын ярьж баигаа шиг таны гарал үүсэл сонин биш. та крөнхии саид хүртэл хиисэн. иим хүн баисан гэж үү?

1  |  0
цэдэв.(202.9.47.177) 2025 оны 03 сарын 13

энхсаихан танд би итгэхгүй баина.та бидний итгэлийг хөсөрдүүлсэн.юугаар гэвэл .тов тодорхой асуудлаар. төслийн сайдын хувиар та 5 н толгойн гэрээний төсөл гэж аймаар зүйл хийсэн. та үүндээ шиитгэл хүлээх ёстой гэж үзнэ.захын жишээ та гэрээний төсөл хийхдээ гуравдагч хуулийн этгээдийг зөвлөхөөр ажиллуулах дэлхийн жишгийг санатай зөрчсөн. ингэснээр та монгол улс буруу гэрээ ний асуудлаар олон улсын шүүхээр маргалдаж эрх ашгаа хамгаалах боломжийг хаасан. монголчууд мэдлэгтэй туршлагатай болсон учир бид ингэж баина гэж ард түмнийг мунхаруулсан.санаатай үйлдэл.

1  |  0
M(27.123.212.143) 2025 оны 03 сарын 13

Chamaig buudaj alah ch bagdana.

1  |  0
Зочин(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

Энэ сдач жинхэнэ хятадын бодлого хэрэгжүүлэгч көгийн эрлийз. ирэхгүй тэндээ далдороосой

1  |  0
mongol(150.129.142.37) 2025 оны 03 сарын 13

ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД БОЛОХ ГАЗРЫН НАЙМААЧИН М. ЭНХБОЛД, ХҮЗҮҮГҮЙ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ НАРЫН ТЭРГҮҮТЭЙ НАМ ДАМНАСАН ЛУЙВАРЧИД ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ НЭРЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭР ДҮҮРГЭСЭН. ИЙМ БАЙХАД ШУДАРГААР БАЙЦААЖ, ШҮҮНЭ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. ИХ Л САЙН НАЙРУУЛСАН ЭЭЛЖИТ ЖҮЖИГ БОЛНО.

1  |  0
Зочин(182.160.0.200) 2025 оны 03 сарын 13

Энхсайхан ч нүгэлгүй цэвэр нэгэн биш байх аа. Магадгүй гэм нь илрэх вий гэж айсан байж ч мэднэ. Тавантогойн Дулааны цахилгаан станц барих төслийн удирдагч гэж багагүй хугацаанд улсаас өндөр цалин авсан даа. Үр дүн нь байхгүй л байна. Ер нь худал ярьж цээжээ дэлддэг, өндөр дуугаар ярьсан бүрийг шудраг гэж хүмүүс ойлгодог нэг буруу хандлага байна даа. Энхсайханы бодитой хийсэн юм юу байна вэ?

1  |  0
Ла ла ла (66.181.179.75) 2025 оны 03 сарын 13

Яанаа энхсайхааан ардчилалд аюул учирлаа, 37 он эргэж ирлээ, ла ла ла гээч

1  |  0
зочин(112.72.14.122) 2025 оны 03 сарын 13

Эд айхаараа л эх оронч тэмцэгч болоод л зуучлагч авилга өгөгч нартайгаа хамт шалгуулий гээд эхэлдэгийн тэр нь л байна. Ер нь бол ардчиллын эхний жилүүдэд Чи өөрийн амаараа Монгол Улсыг элгээр нь хэтүүлж байгаад босгоно гээд л улиг болтол гуцдаг байсныг чинь санаж байна. Тэр цагаас хойш өчнөөн жил өнгөрлөө одоо босмоор байна ш дээ. Сэтгэгдэл харж байгаа Энхсайхантай холбогддог хүмүүс өөрөөс нь асуугаад өгөөч.

1  |  0
Зочин(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

Элчин сайдын ажлаа өгөө.

1  |  0
Зочин (182.160.34.231) 2025 оны 03 сарын 13

Манай хуулийнхан соёлгүй бүдүүлэг нь хоорондоо уялдаа холбоогүй цалгар назгай ажил хийдэг нь энэ шүү дээ. Энхсайханыг өмөөрөхгүй шалгана л биз. Хуулийнханд харилцааны соёл хүний үнэр дутаад байна.

1  |  0
Зочин (64.119.26.35) 2025 оны 03 сарын 13

М.Энхсайхан гуай элчин сайдын ажил руугаа мөн ч их яарч байх шив.Таван толгойн гэрээ чинь Монголд ашиггүй болчихоод байхад хариуцлагаас мултарч АТГ ыг доош нь хийчихээд явах нь уу.Тэр чигээрээ үүрд элчин байна гэж бодоогүй биз дээ.Чиний бичсэн ил захидал чинь ард нийтийн дургүйцлийг төрүүлж байна.Хууль хүчний байгууллага одоо та нарын хурууны үзүүрээр хөдөлдөг цаг өнгөрсөн гэж бодогдохгүй байна уу.

1  |  0
Gxd(202.131.238.35) 2025 оны 03 сарын 13

Үүнийг зөвхөн таван толгойн гэрээг хийх гэж байсаных нь төлөө л хорих хэрэгтэй.Одоо таван толгой яаж ажиллаж байна.Улс эх ороноо боддогүй ийм юмнуудыг яагаад төрийн албанд томилоод байдагийн учир нь холбоотнууд нь л төр барьж байгаагийн шинж байх даа? Тийм гэрээ хийгээд шампанскаа задлахад бэлдэж байсан нь үнэн бол ...

1  |  0
zochin(202.170.80.25) 2025 оны 03 сарын 13

Улсыг минь хоосолчихоод энд тэндхийн элчин болоод явж байгаа хүмүүсийн цаг нь дуусч байгаа дохио. Эрээ цээргүй аашлаж байхдаа айгаагүй байж, хариуцлага ярихлээр бүгдээрээ нээх зарчимч, улсаа бодсон хүн болж хувирдагаа болисон нь дээр дээ.

1  |  0
Ganaa(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

Soshlin siliotoi hogjlin berhsheeltei teneg maluud

1  |  0
ганаа(150.129.143.190) 2025 оны 03 сарын 13

чи юунаас айсийн чамайг намнаад ална ш дээ чиний гэр бүлийг

1  |  0
Сар(139.5.217.252) 2025 оны 03 сарын 13

Гое гое хошгиролдож эхлэх шив дээ бугд л улсаа боддог болчихож Тухайн уед эрдэмтэн мэргэжилтэнуудээ унэлэлт дугнэлт гээд л олон л яригдаж байсан ганцаараа л мод болчих юм даа улсын их хуралдаж Эрдэнэчимэгээр ахлуулсан хумууст гэрээгээ гаргаж егехгуй гэрээ нь 2 хувилбар байна гээд л бичигдэж байсан шуу дээ Тухайн уедээ гэрээгээ их хуралдаа ил тод гаргаж танилцуулах байсан

1  |  0
зочин(202.9.47.177) 2025 оны 03 сарын 13

Тэгээд тэр намнуулах гээд байгаа өрсөлдөгч нь чи юу?Тэ.ККК,тэгээд чамайг хэлмэгдүүлэх гээд байна уу?, шаана биз, та нарын хариуцлагаас мултардаг,ПОПулизм чинь одоо үнэ цэнээ алдсаан.

1  |  0
баяр(122.201.31.72) 2025 оны 03 сарын 13

энэ сдааг ч хорь

1  |  0
зочин(202.9.43.150) 2025 оны 03 сарын 13

чиний өрсөлдөх гэж юу бэ мэлхий чинь

1  |  0
Top