"Алтжин" группын захирал Г.Алтангийн хүү Эудвард Сүрэн Төрийн банкнаас 51,5 тэрбум төгрөг гаргуулах хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны өглөө эрт эхэлж түр завсарлаад байсан ч шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.
Шүүх хуралд Төрийн банкны талаас захирал Д.Баярсайхан, нэхэмжлэгч талаас Эудвард Сүрэнгийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгч ирсэн байна. Шүүх хурлыг Баянзүрх дүүргийн Ерөнхий шүүгч С.Амардэлгэр удирдан явуулсан юм.
Эудвард Сүрэнгийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгч энэ талаар хэлэхдээ "Тухайн үед Хадгаламж банк хувийн банк байсан. Төр хууль бусаар авсан байдаг. Хадгаламж банк Жаст группд их хэмжээний мөнгө зээлүүлэхдээ банкнаас баталгаа гаргуулсан байдаг. Иргэн Э.Сүрэнг таван жил хохироож байна. Би энэ хэргийн төлөө таван жил явж байна. Энэ хугацаанд 100 гаруй удаа шүүх хурал болсон. Хувь хүнийг луйвардсан луйвар" гэлээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )
Алтан, Батхүү нар хожим нөхөж хийсэн хуурамч баримтыг шүүх үнэлж шийдвэр гаргахдаа шүүгч албан тушаалдаа илт ашиг сонирхолтой хандсан юм биш үү, шүүгчийг шалгаач