Цаазыг цаазалъя

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

“Цаазын ялыг сэргээх нь гэмт хэрэгтэй тэмцэх арга” мэтээр тайлбарлаж, улмаар уг ялыг сэргээх тухай асуудал Монголын нийгэмд ид яригдах болов. Ерөнхийлөгчийн зөвлөх хүртэл хэвлэлийн бага хурал хийж, энэ ялыг сэргээх асуудлаар Олон нийтийн санал асуулга орон даяар явуулах болсноо зарлан тунхаглав. Ээ бурхан минь гэж...

Бид чинь хаашаа яваад байна вэ? Хүн төрөлхтний соёлт нийгэмтэй хөл нийлүүлэн алхах байтлаа эргээд хүй нэгдлийн зэрлэг балмад зам руугаа жим татахын хэрэг юусан билээ. Угаас "Цаазын ял" гэгч энэ зүйлийн язгуур үндсийг судлаад үзвэл эрт балар цагийн хүний өс хонзонгоо тайлах зэрлэг балмад араншингийн үлдэгдэл л өдгөө оршсоор байгаа юм билээ. Сүрэг сүргээрээ ан ав хөөцөлдөн агуйд орогнож байсан “хоёр хөлт”-ийн өвөг дээдэс бусдад хорлогдсон нэгийнхээ амийг цусан өшөөгөөр төлүүлдэг байсан зан үйл улбаалсаар ялын дээд хэлбэр маягаар өнөөг хүрчээ.  Соёл иргэншил ч балрын үеийн амийг амиар солих жишгийг мөхөөсөнгүй. Тэр заншлаа хуулиар баталгаажуулж, хуулийн дээд хэмжээ хэмээн нэрийдэж “цааз” гэсэн хатуу нэр оноосоор одоотой золгожээ. Гэхдээ дэлхийн ихэнх улс орон цаазаас татгалзаж, ялын дээд хэмжээгээ харгис балмад цаазын аргаар бус харин ч түүнээс ч илүү шийтгэлийг оноох хувилбарыг хуулиндаа заагаад өгчээ.  

Мэдээж хүн алж, хүүхэд хүчирхийлсэн, хүний санаанд оромгүй хэрцгий гэмт хэрэг үйлдсэн этгээдийг байж болох хамгийн хүнд хэлбэрийн цээрлэлийг хуулиар хүлээлгэх хэрэгтэй. Гэхдээ тэр цээрлэл "Цаазын ял" огтоос биш. Харин хамгийн харгис ял бол наслах наснаас нь илүү жилээр  яллаж, тэр хугацаандаа дөрвөн хананаас өөр харагдах бараагүй газар байлгаж, тарчлаах. Өөрөөр хэлбэл, ялын дээд хэмжээнд оноох жилийг ихэсгэж, тухайн гэмт хэрэгтнийг насан эцэслэтэл өргөст торны цаана өршөөлгүйгээр хорих юм.

Цаазын ялыг эсэргүүцэх гол шалтгаан юу вэ?

Тиймээ, өнөөдөр дэлхийн ихэнх улс орон "Цаазын ял"-гүй байхыг эрмэлзэж байна. Монгол Улс ч ялгаагүй одоогоос зургаан жилийн өмнө буюу 2012 онд "Цаазын ял"-гүй орон болсноо дэлхий нийтэд зарлан тунхагласан. Гэвч өнгөрсөн оноос :эхлээд  Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хүнийг цаазална гэсэн санаачилга гаргах болж, өнөөдөр хүртэл нийгмийн гол сэдэв болоод байна. Хэдий тийм хэрэг хийсэн хүмүүсийг ялын дээд хэмжээгээр цээрлүүлэх ёстой ч цаазын ялыг хэрэгжүүлснээр цаана  нь хэн нэгэн гэмгүй этгээдийг хэлмэгдүүлэх вий, улс төрийн өөр эрх ашиг нуугдаж байх вий гэсэн хардлага нийгэмд үүсээд байна. Хардах хангалттай үндэслэл ч бий.Учир нь манай улсын хууль шүүхийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал ямар билээ, шүүхэд итгэх иргэдийн итгэл хэр байдаг билээ гээд бодоод нэг үзье. Нэгэнт л бид БНХАУ шиг шударга шүүхийн тогтолцоотой бишээс хойш бусдыг дуурайж, буруу зам руу орохын хэрэг байна уу. Хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөнө гэгчээр хараат бус шүүхгүй, харин ч эсрэгээрээ авлигад идэгдсэн ийм нийгэмтэй улсад "Цаазын ял" хэнийг ч хэлмэгдүүлж болох "хар ангал" болохыг үгүйсгэхгүй юм.

Хуульчид ч үүн дээр санал нэгдэж, "Монгол Улсад “Цаазын ял” хэрэгжихэд хэцүү, хэн нэгнийг хэлмэгдүүлэх орчин нөхцлийг буй болгох үндэслэлтэй" гэдэг дээр санал нэгдэж байна. Тэрхүү үндэслэлээ хоёр ч зүйл дээр иш татаж тайлбарлаж байна.

Нэгдүгээрт. Шүүхийн шийдвэр

Монгол Улсад Цаазын ял хэрэгжсэнээр нь хүний эрхийг ноцтой зөрчих магадлал маш өндөр гэнэ. Үүнийг тоо баримт түшиглэн тайлбарлая. Практикаас үзэхэд цаазын ял оногдуулсан тогтоолын 30 орчим хувь нь хяналтын шатны шүүхээр өөрчлөгдөж, 10 гаруй хувь нь хүчингүй болдог. Энэ бол шүүхийн шийдвэр туйлын үнэн байдаггүй, гэм буруугүй хүний амь хилсээр хохирох магадлалтай гэсэн үг.

Хоёрдугаарт. Хилс хэрэг буюу Эрдэнэ-Очирын хэрэг

Цаазын ял жинхэнэ гэмт хэрэгтнийг гисгээж чаддаг уу гэвэл тун эргэлзээтэй. Цаазын ялыг шүүмжилдэг хуульчдын жишээ татан ярьдаг Завханы н.Эрдэнэ-Очирын хэргийг энд дурдъя. Түүнийг зургаан жил найман сар хорьж, гурван удаа цаазын ял сонсгосны эцэст нь гэм буруугүй болохыг нь тогтоожээ. Мөн ах нь төрсөн дүүгээ хүчиндсэн хэргээр цаазын ял оноож, ялыг гүйцэтгэснээс хойш таван жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэнг илрүүлсэн түүх ч байна. Ингээд үзэхээр цаазын ял нь бусдыг хилс хэрэгт оруулж, хэзээ ч тэндээс гарч ирэх боломжгүйгээр боомилж байгаагийн тод жишээ юм.

Дээрх жишээ баримтаас үзэхэд "Цаазын ял"-тай байснаар онц хүнд гэмт хэргийн гаралт буурна гэдэг ч тун эргэлзээтэй байгаа юм. Учир нь Монгол Улс урьд өмнө нь "Цаазын ял"-тай байсан уу гэвэл байсан. Тэглээ гээд тэр үед гэмт хэргийн гаралт бага байсан гэж хэлэхэд бэрх. Тиймээс энэ ялыг сэргээснээр гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж бодож байгаа бол том эндүүрэл юм. Харин ч эсрэгээрээ шударга бус хуулийн тогтолцоо, томоохон эрх ашгийн нөлөөн дор хэн нэгэн Завханы Эрдэнэ-Очир шиг хилс хэрэгт орохгүй гэх баталгаагүй юм.

Одоо Монгол Улс хамгийн сүүлд хэнийг цаазалсан хийгээд цаазын ялтай холбоотой зарим нэгэн мэдээллийг хүргэе.

Монгол Улсын хамгийн сүүлийн "Цаазын ял" 2008 онд гүйцэтгэгджээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Бадраагийн амийг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Түмэнгэрэлд 2007 оны дөрөвдүгээр сарын 26-нд шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноов.  Харин түүнийг 2008 оны есөн сарын дундуур цаазалсан гэсэн бичиг ар гэрийнхэнд нь очжээ. Монголд цаазын ялыг хаана, хэрхэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй байдаг. Хэн ч энэ талаар мэдэж чаддаггүй. Сэтгүүлчдэд ч ийм боломж үгүй. ОХУ-д цаазын ял сонссон хүн амьд байсан тухай хэд хэдэн баримт бий.
Тэгвэл Ц.Түмэнгэрэл АНУ-д амьд сэрүүн явж байна гэсэн мэдээлэл үе үе гарч байсан удаатай. Ийм цуу яриа гарах ч үндэслэлтэй. Учир нь түүнийг хэрхэн цаазалсныг хэн ч хараагүй, бүр ар гэрийнхэн нь ч талийгаачийн цогцсыг хараагүй.  Энэ талаар албан ёсны тайлбар хүсэхэд “Ялыг гүйцэтгэсэн” гэсэн үгнээс өөр ямар нэгэн баримт сэлт хэн ч хэзээ ч өгөхгүй.

Цаазын ялыг хэн гүйцэтгэдэг вэ?

Хуульчид, хууль тогтоогчдын ил гаргаж ярьдаггүй бас нэг зүйл бол “цаазын ялыг хэн гүйцэтгэх вэ?” гэдэг асуудал. Манайд цаазын ял гүйцэтгэдэг тусдаа мэргэжилтэн, орон тооны “зандалчин” гэж байдаггүй. Ял гүйцэтгүүлэхийн тулд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх мэт аль нэг байгууллагаас бараг хүчээр хүн томилдог. Тиймээс ял гүйцэтгэх явцад ямар нэг эндэгдэл гарах нь бараг л зүй тогтол. Нүдээр харах байтугай чихээр сонсомгүй сэтгэл сэртхийм үзэгдэл болж өнгөрдөг тул ял гүйцэтгэх хүн олддоггүй тухай сонсч л байсан.  Дээр нь ял гүйцэтгэх ажиллагаа төрийн нууцад хамаардаг. Ял гүйцэтгэсний дараа цогцос нь ч олдох боломжгүй. Тиймээс гүйцэтгэчихсэн байлаа гэхэд ар гэр нь мэдэхгүй, гүйцэтгээгүй байлаа гээд мэдэх боломжгүй. Тиймээс цаазар авсан ялтан нь тэнд энд явж байна, бохир ажилдаа ашигладаг гэнэ, гадаадад гарсан гэнэ гэх яриа, хар сэр ч хаа нэгтээ явж л байдаг. Яагаад гэвэл цаазаар авах ял оноосноор хүний тооноос хасагддаг, цаазын ялыг нууцаар гүйцэтгэдэг учраас хэн ч үүнд хяналт тавих боломжгүй.

ЦААЗЫН ЯЛГҮЙ ДЭЛХИЙ

Дэлхийн улс орнуудын гуравны хоёр хувь нь цаазаар авах ялыг хуулиасаа болон практикаасаа хассан бол 2007 онд 91 улс цаазаар авах ялаас татгалзжээ. Харин 2008 онд Албанийн зүүн арал, Рванда гэсэн гурван улс цаазаар авах ялаа хассан бол Киргистан улс энгийн гэмт хэрэгт тулгадаг цаазын ялыг халжээ. Мөн онд 33 улс орон цаазын ялаа хуулиндаа бус практикаас халж сүүлийн 10 жилд цааз сонссон хэрэгтнүүдийн цаазын ялыг нь гүйцэтгээгүй байна. Өөрөөр хэлбэл, өдгөө хүн төрөлхтөн энэ ялаас эрс татгалзаж байгаагийн тод томруун жишээ дэлхийн ихэнхи улс орнууд "Цаазын ял"-гүй орон болохын төлөө эрмэлзэж, Олон Улсын гэрээ конвенцид нэгдэн орж байгаагаас харж болох юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өчиг байна надад(122.201.31.118) 2025 оны 03 сарын 13

Хүн болгоны дотор этгээд бодол гаж сэдэл байж байдаг тэрнийгээ хэрэгжүүлэх хэрэгжүүлэхгүйдээ л гол нь гэж гэмт хэргийн сэтгэл судлаач хэлж байсныг санаж байна. Тэрнийг өдөөгч нь хуулийн цоорхой баригдсан ч мөнгө өгөөд салчихна гэсэн бодол юунаас ч үл эмээх байдал зэрэг олон хүчин зүйл байна . Тэгсэн хэдий ч ямар ч хүн үхэхээс л хамгийн их айдаг. Тэр айдсыг ашиглан хүчирхийллийн гэмт хэргийг буурууож болох юм гэсэн онол юмдаа

1  |  0
Зочин(66.181.177.236) 2025 оны 03 сарын 13

Баяраа чиний хүүхдийг хүчиндээд алчихсанэ эдгээдийг насаар нь хорихоор боллоо одоо чи татвараа төлөөд үхтэл нь тэжээ гэвэл баярлах уу

1  |  0
Сэтгэгдэл(66.181.161.5) 2025 оны 03 сарын 13

Хүн гүтгэдэг хүмүүс чинь ер нь хуулийн байгууллагад танил тал сайтай. Өөрийг нь хамгаалаад гарчихдаг хүмүүстэй байхгүй юу. Тийм болохоор үнэн нь худал болж худал нь үнэн болдог тогтолцоо одоо монгол улсад бий болоод даруй хичнээн ч жил болж байгаан бүү мэд.... Миний мэдэхээр 1936 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлтээс эсвэл бүүр түүнээс ч өмнө эхэлсэн байж мэднэ. Хэнд итгэх вэ.

1  |  0
гомдол(66.181.161.5) 2025 оны 03 сарын 13

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ ТА НАРТ ТАНЫ ХҮҮХЭД ТАНЬД НАНДИН ЭРДЭНЭ. БУСДЫН ХҮҮХЭД ХҮН ХҮЧИНДДЭГ АДГУУС МАЛ. ЭНЭ ҮЗЭЛ БУРУУ ХҮҮ ЧИНЬ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ Ч ГҮТГҮҮЛЭЭД ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАХ ЭС БОЛ ЦААЗААР АВАХУУЛАХ БОЛ ЯМАР ВЭ ТА НАРТ. . .

1  |  0
Гомдол(66.181.161.5) 2025 оны 03 сарын 13

Том болж буй хөвгүүдтэй эцэг эхчүүдэд хандахад хөвгүүдээ хажуунаасаа бүү салгаарай. Айлын охин дагаад гэр бүл болдог. Ямар ч хүнтэй таараа билээ. Дургүйгээ хүрвэл хүүг тань хүчирхийлэгч болгож мэднэ шүү. Гэмгүй байж байгаад хилсдэж байгаа олон залуучуудыг би харлаа. Миний дүү ч бас тэдний нэг. Хууль хүчний байгууллагынханы баяждаг ганц зам нь хүчирхийллийн хууль байдаг юм байна. Үнэн дийлнэ гэтэл үгүй юм байна. Бүх зүйл мөнгө болсон юм байна. Та хэрэг хийгээгүй нь нотлогдчихсон байхад мөнгө өгөхгүй бол тийм зүйл хийсэн болоод ял үүрээд явна. Хийсэн байсан ч мөнгөтэй бол ял үүрэхгүй суллагдана.

1  |  0
зочин(64.119.17.162) 2025 оны 03 сарын 13

Хүнийг цаазаар авчихлаа гэж бодъе Тэгээд үр дүнд нь гэмт хэрэг буурах уу Насаар нь хорих гэдэг бол харин байж болно Гэмт хэрэгтэнд насан туршид юм бодогдуулна Харин засарсан гэж өгдөг хоног байж болохгүй шүү

1  |  0
xxx(66.181.160.126) 2025 оны 03 сарын 13

novshnuudiig tegeed henii munguur nasaar n tejeeh geed bgaa yum be, huuhdee huchinduulj huuhdiinhee ami nasiig aldsan humuusiin tatvariin munguur uu?

1  |  0
Irgen(64.119.19.193) 2025 оны 03 сарын 13

Unuudur gomo nariig umuursun hun gomo gej sejiglegdej bhad humuus yaagaad huuhed huchirhiilegchiig ene met umguulj hamgaalahaas aihgui bgaa yum be. Ene niitleliig bichsen hun lav huuhedgui bh. Hicheeldee yavsan huuhed alga bolj bna oi 8 sartai huuhed huchirhiiluulj bna huuhedtei hun hezee ch iim huchirhiilegchidiig umuursun niitlel bichihgui. Bichij bgaa bol huuhdee ayulgui gej boddog bh gehdee unuudur henii ch huuhed ayulgui bish bolood bna

1  |  0
Rrr(64.119.19.193) 2025 оны 03 сарын 13

Oi 8han sartai huuhdiig hunchindej bgaa niigem odoo irgenshsen soyolt niigem uu mal mini. Ehleed ter irgenshsen soyolt niigemee bguulchih daraa hunleg enrengui oys yarii

1  |  0
Irgen(95.192.227.165) 2025 оны 03 сарын 13

Davtirgui mongolchuud haashaa ch hamaagui onhorch yvdag hooson tuilbargui ene zangaa tataachee, sergeeh n zovoo munhag uher mongolchuudad changa hatuu huuli heregtei

1  |  0
иргэн(49.0.144.11) 2025 оны 03 сарын 13

Энд цаазла цаазла гэж коммент бичээд байгаа хүмүүст хэлэхэд Цаазын яланд найдаж, хүүхдийг хүчиндсэний дараа цаазлах гэж байснаас хүчирхийлэгч болгохгүй байх талаас нь илүү ярьж, чанартай боловсрол, анхаарал халамж, ажил орлоготой байлгах, гэр бүл тогтвортой байлгах гэдэг асуудлаар саналаа хэлж байвал дээр байх даа.

1  |  0
иргэн(180.149.78.99) 2025 оны 03 сарын 13

Энэ С.Баяр нь өөрөө хүчиндэгч юм болов уу даа. Тэгээд л илэрсэн цагтаа толгойгоо авахуулах бий гэж айгаад л байх шигээ

1  |  0
Бб(66.181.161.123) 2025 оны 03 сарын 13

Бүх насаар нь хориол 4 ханны дунд хийгээд мартцан байхад Гэмт Хэрэг хийсэн хүн аандаа үхнэ дээ.

1  |  0
зочин(103.229.120.192) 2025 оны 03 сарын 13

тэгээд үрсээ хүчиндүүлээд таньд хүчин хиисэнд талархаад насаар чинь улсаас тэжээхээр боллоо гээд тэжээгээд хөөрхийлөөд сууж байхуу

1  |  0
1(103.26.195.240) 2025 оны 03 сарын 13

тэр хүүхэд хүчиндэгч чаддаг юм бол тасарч унасан аавыг нь хүчиндэхгүй яасым

1  |  0
ууртай ээж(103.26.195.240) 2025 оны 03 сарын 13

бүх насаар нь дэмий тэжээж хэрэггүй , зөвхөн бага насны хүүхэд хүчирхийлсэн бол цаазлах эсвэл бэлэг эрхтнийг нь таслах хэрэгтэй

1  |  0
Сар(139.5.217.252) 2025 оны 03 сарын 13

Эр хун шиг монголынхоо телее ганц уг чанга хэлчихэж чадахгуй малнууд денгеж хелд орд байгаа 2_15 насны терсен болон дагавар хуухдуудээ хучиндэж байгаа арчаагуй амьтадыг цаазлах хэрэгтэй яаж тэр цэцэг цэвруу шиг хуухдууд руу. чадаж байна тэнэг малнууд

1  |  0
Zakaa(182.160.2.152) 2025 оны 03 сарын 13

Sergeehen zuvuuu

1  |  0
Доёо(66.181.186.122) 2025 оны 03 сарын 13

УхамДОсараа цаг үетэйгээ нийлүүлж харвал цаазын ялнаас хүнд ял бол бүх насаар нь хорих юм шүү !Өөр асуудалд анхаар ерөнхийлөгчөө та оффшор, Эрдэнэт, 60-тэрбумд л о хүч тавь ингэвэл нийгэмд шударга ёс тогтно!!

1  |  0
Top