Шүлхийтэй мал оруулж ирсэн иргэн, албан тушаалтанд хариуцлага тооцно

2018 оны 04 сарын 03

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан /2018.04.02/ боллоо.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг өглөө.

Шүлхийтэй мал тээвэрлэн оруулж ирсэн, хариуцлага алдсан иргэн, албан тушаалтнуудыг тогтоохоор нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байгаа. Шалгалтын хариуг ажлын тав хоногт гарган танилцуулж, хариуцлага алдсан иргэн болон албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд олон иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр мал болон гахайн аж ахуй эрхэлж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг цэгцлэхийг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд үүрэг болгов. Бусад дүүргийн удирдлагуудад ч өөрсдийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг энэ үеэр мөн анхаарууллаа.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамжийг хотын дарга өнгөрсөн онд гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс мал бүхий иргэдийг суурьшуулах газар, худаг ус, цахилгаанд холбоход шаардагдах хөрөнгийг Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн сард бүрэн шийдвэрлэсэн байна. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо.

“Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд албан тушаал, эрх мэдэл, унаа тэрэг бүгд бэлэн байгаа. Тиймээс шүлхий гарсны дараа сандрахаас өмнө урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ бол 1.3 сая гаруй иргэний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлээгүй бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн МХГ, Мал эмнэлгийн газар, ОБГ-ын удирдлагууд бүгд хариуцлага хүлээх болно” гэдгийг хотын дарга онцгойлон анхаарууллаа.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.40) 2025 оны 03 сарын 13

Хүчит шонхор зах ямар буруутай юм бэ. Биднийг унтаж байх хойгуур Хүчит шонхорт элдэв юм ирдэг гэнэ. Мал шиг сэтгэх юмаа. Захаа нүүлгэчихээр тэнд элдэв юм ирэхгүй болчих юм байх даа. Өөрөө хөдөөнийх болохоор махаа зөөлгөөд идчих байх. Хотынхон чинь тэгдэггүй юм. Чамайг энэ хүнсний захыг нүүлгэ гэж томилоо юү. Аль болох хотынхныг хүндрэлгүй амьдруулах зохион байгуулөлт хий гэж л томилсон юм. Чадахгүй бол өөрөө санлаараа огцрооч . Хөдөөний багинууд хот удирдаж чадахгүй ээ

1  |  0
Зочин(103.229.123.60) 2025 оны 03 сарын 13

Найрамдал зуслангийн замд байгаа малчдыг холдуулж огооч. Онгорсон жил шулхий гараад зусландаа гарч чадаагуй.

1  |  0
Top