”Дөл” тэмцээнд түрүүлсэн сурагчид Улаан-Үд хотоор аялжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд тэргүүн, дэд  байр эзэлсэн ерөнхий боловсролын  39, 23 дугаар  сургуулийн баг тамирчид гуравдугаар улирлын амралтаараа  ОХУ-ын Улан-Үд хотоор аялсан байна. Аяллын үеэр сурагчид Дархан-Уул аймаг дахь  Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, ангиас бэлтгэсэн  жагсаалын үзүүлэх тоглолт, зэвсэг техникийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг үзэж, Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дүгээр ангитай танилцжээ.

Мөн ОХУ-ын Улан-Үд хотын Советский дүүрэг аялагч хүүхдүүдэд аяллын хөтөлбөрийн хүрээнд тус хотын Залуу техникчдийн ордны үйл ажиллагаатай  танилцуулж, хүүхдийн телевиз, робот зохион бүтээх дадлагын хичээлүүдэд хамруулан сургалт, дадлага зохион байгуулсан байна. Түүнчлэн Залуу техникчдийн ордны  сурагчдын урлагийн тоглолт, Буриад Улсын түүхийн музейг  үзэж сонирхжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top