Фэйсбүүкээр хуурамч зар өгч оюутан охидыг залилж, дээрэм хийж байсан С гэх этгээдийг баривчилжээ. Энэ тухай ЦЕГ-аас тодрууллаа. С гэх этгээд нь охидыг ажилд оруулж өгнө, гар утас өндөр үнээр авна гэж хуурамч зар өгч байсан байна. Улмаар зарын дагуу холбогдсон охидтой уулзаж тэднийг дээрэмддэг байсан аж. Уг этгээд нь 24 настай Хан-Уул дүүргийн 10-р хороонд оршин суудаг байна. Одоогийн байдлаар 10 орчим залилан хийсэн нь тогтоогджээ. Ихэвчлэн Хөдөө орон нутгаас хотод оюутан болж ирсэн охидыг сонгож, өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж дуудан гар утсыг нь булаах үйлдэл хийдэг байсан байна. С гэх этгээд нь заллин мэхэлж олсон зүйлээ барьцаалан зээлдүүлэх газар тавьж орлогын эх үүсвэр болгожээ. Нийт хохирогчдын тоог одоогийн байдлаар гаргаагүй аж. Мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд хохирогчдыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж байгаа гэдгийг ЦЕГ-аас хэллээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )