Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргыг газар шороогоо хамгаалсных нь төлөө гурван этгээд зодож, хүнд бэртээсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм. Энэ тухай ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.
- Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарыг зодсон тухай мэдээлэл байгаа. Хэрэг хэзээ гарсан бэ?
- Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Т-г гурван залуу газар шорооны асуудлаас болж зодож, танхайрсан хэрэг гарсан. Энэхүү хэрэг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон бөгөөд Б, С, Б гэх хүмүүс холбогдоод байгаа. Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан. Хэргийг прокурорын албанд шилжүүлээд байгаа. Прокуророос хэргийг ахин мөрдөн байцаалтад буцаах эсэх нь тодорхойгүй байна.
- Чухам яагаад ийм хэрэг гарах болов?
- Гурван этгээд Батноров сумд газар шорооны ямар нэгэн ажил хийх гэсэн боловч сумын Засаг даргатай маргаан үүсгэсэн байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Ямар ч байсан хүний биед гэмтэл учруулсан хэргээр шалгаж байгаа.
- Танхайрсан гурван этгээдийн тухайд мэдээлэл байна уу?
- Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурван этгээдийн хувьд 30-35 насных. Нэг этгээд нь өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авч байсан.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )
hulgaichuudiin neriig tur ni hurtel nuudag bolhoor ted dvarch bgaan, iim bolhoor iim turiig uurchiluh heregtei zurgiig ni il tavij bh, nasaar ni shorond sullgah
хулгайлах гэмт хэрэг биш хулгайн гэмт хэрэг гэдэг юм
хулгайлах гэмт хэрэг биш хулгайн гэмт хэрэг гэдэг юм
tur turiin alban xaagchaa umuurux bailgui dee gexdee xyataduudad zoduulsan bol xoxchin xyataduudaas bol tur aina
Урвагч 3 хулгайчийг чанга шийтгэ .
Урвагч 3 хулгайчийг чанга шийтгэ .