Авлигатай Тэмцэх Газраас УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн шөнө баривчилжээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаанд саатуулсан гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ энэ талаарх албан ёсны тайлбар мэдээллийг одоогийн байдлаар хийгээгүй байна. Ямартаа ч хэргийн гол учир зангилаа нь Рио-Тинтотой хийсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой байх магадлал өндөр юм. Учир нь уг гэрээг хийхэд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтыг хахууль авсан байж болзошгүй. Улмаар хахуульд авсан мөнгөө Щвейцарын банкин дахь дансаараа дамжуулсан байж болзошгүй тухай мэдээллийг хэдхэн хоногийн өмнө Ройтерс агентлаг мэдээлсэн байдаг. Щвейцарын дээд шүүхээс С.Баярцогттой холбоотой энэхүү хэргийг шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан даруйд одоогоос есөн жилийн өмнө хийгдсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал дахин сөхөгдөж, Монголын талаас АТГ энэ хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл энэ удаагийн баривчилгаа дээр дурдсан хэргийн мөрөөр хийгдсэн нь нэгэнт тодорхой болж байгаа юм. Гагцхүү С.Баярцогттой хамт яагаад Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг баривчилсан нь хачирхалтай. Ямартаа ч тэдний эрх ашгийг нэгтгэх нэгэн зүйл нь гурвуулаа АН-ыг Засгийн эрх барьж байх үед төрийн өндөр албан тушаалд томилогдож байсан явдал. Ингээд С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарын тухай товч намтрыг дэлгэе.
С.Баярцогтын тухай товчхон өгүүлэхэд...

Төгссөн сургууль, мэргэжил
1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1989 онд Москва хотын Улсын их сургууль Эдийн засагч, багш мэргэжлээр
1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи Бизнесийн удирдлага мэргэжлээр
2003 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
1989-1990 онд УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга
1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч
1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат
1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-1999 онд МСДН-ын дэд дарга
1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд
2000-2004 онд *Товхонхан* ХХКомпаний зөвлөх
2002 онд Олон Улсын валютын санд шинжээч
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2016 оноос УИХ-ын гишүүнээс сонгуулиар ялагдаж буусан.
Оффшорын гэмт хэрэг ба С.Баярцогт
2013 оны хавар С.Баярцогтын оффшор дансны дуулиан олон улсад задарсан цагаас эхлэн түүний нэр шаварт унасан гэж хэлж болно. Хэдийгээр тэрбээр "өөрийгөө огт буруугүй" хэмээн мэдэгдсэн ч улстөрч хүн оффшор данстай болох нь нэгэнт илэрсэн тул ард иргэд түүнийг зөвтгөж чадаагүй юм. Улмаар
2016 онд дэлхий нийтэд дуулиан болсон Панамын баримтын жагсаалтанд Баярцогтын нууц оффшор хэргүүд мөн дэлгэгдсэн нь байдлыг бүр ч хүндрүүлсэн юм. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч гуравдугаар сард С.Баярцогтын Щвейцарь дахь дансыг тус улсын Дээд шүүхээс битүүмжилж, уг данстай нь холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Улмаар энэхүү дансан дахь мөнгө Оюутолгойн гэрээг хийхэд Рио-Тинтогоос авсан хахуулийн мөнгө байж болзошгүй гэх хардлага ард иргэдийн дунд төдийгүй АТГ-т төрөөд байгаа юм.
Б.Бямбасайхан гэж хэн бэ?


Түүний хувьд Ардчилсан намын ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Товчхондоо АН-ын хүн гэж хэлж болох юм. Б.Ариунсан Монголын төрийн өндөр албан тушаалуудад ээлж дарааллан томилогдож байсан түүхтэй юм. Татварын Ерөнхий газрын даргаар ажиллахаасаа өмнө Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаас даргыг нь хүртэлх албан тушаалыг хашиж явсан. Түүний намтрыг сөхвөл Улсын нийгмийн халамжийн газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга, бас дарга Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан хүн юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 19 )
bayartsogt bol ugaasaa l hudlaa gar bsan daa neg l ih ardchilal yarisan sots dekuud er n huuramch garuud sh dee jinhene ***
2002 онд ОУВС д шинжээч гэнэ vv барууны нохдын хоол бэлтгэлд сурч эндээс эхэлжээ
Hudlaa doo, tor shivshiglesen nohod tur zuur manidaa eeljit jujig togloj,nugliin nudiig gurilaar huurna gegch boloh biz.
Монголын төр ямар бохир гэдгийн нэг л жишээ юм
Манай хуулийнхан даанч найдваргүй л дээ. Ард түмэн зүтгэсээр байгаад хориотой зүйл хийснийг нь гаргаад л ирлээ. Хуулийнхан хуучин зуршлаараа эдгээр хүмүүсээс хэдэн юм салгаж авсанаар цайруулах арга хэрэлэвэл өөрсдөө хүнд ялд унана даа. С Баярын эдгээр гар хөлүүд хүнд ял үйлдсэн нь тов тодорхой. Үүнийгээ үнэнчээр хүлээвэл олон түмэн өрөвдөх сэтгэлтэй гэдэгт найдаж болох лдоо.
Mungutei hulgaichuud mungu tsatsaad l salna shd yahuu taanuus turiin nereer reket hiij barij horij bgn shaal hudal.amandaa mungu chihuuleh gj l sensaatsalj bga saindaa ch bish kkke
tatvarii n gazriin darga bsan bxaa ariunsan gej..
Ман намын хүмүүс алга
Хотын залуу ч гэх жиг тэнэг мал вэ чамтаы чамгүй Баярыг шалгаж л байна Сугарыг нөхцөл бүрдэнгүүд шалгаж л таараа төрд тэрсэлсэн бүхнийг монголын ард түмний өмнөөс яллах хэрэгтэй
МАН шударга бай за. Эрдэнэтийг барьцаалж алдсан ТӨХ дарга Сугар, Ерөнхий сайд асан Баяр, Эрдэнэнэт үйлдвэрийн дарга асан Ганзориг, ЗГХЭГ ын дарга Занданшатар нарыг бас шалга.
Сайн шалга .Элбэгдорж ,Цагаан,Ганзориг бугд холбоотой юм шуу.
бүгд сахартай байхаа
Харахад нэг л сайхан 3 амьтан ганган гэж хачин
Ариунсан Баярцогт Бямбасайхан бүгдээрээ Алтангадас фракцийн хүмүүс. Ариунсан бол Алтанхуягийн баруун зүүн гар хөл нь шд. Алтанхуяг ч гэсэн нотой гэсэн үг
Их гарын луйварчид л даа С баяр зоригт миеэ сандуй нар гээд бас байна байна
Сайн шалгааа. Мөнгөнд дургүй хэн байхав.....Эд нараа улс эх орноо гэх сэтгэлгүй хүмүүс байна.
ЭЭ үнэн үү аль эсвэл 4 сарын 1 нүү манай хуулийнхан ч найдваргүй шдээ Маргааш гэртээ харьчихсан гадуур шалгана гээд байж мэдэх л хүмүүс