Үс засуулбал өнгө зүс доройтно

2018 оны 04 сарын 02

Хаврын дунд хөхөгчин туулай сар Дөрвөн ногоон мэнгэтэй Хөх хулгана өдөр

  • Аргын тооллын: 2018.4.2, Даваа гараг
  • Билгийн тооллын: 17
  • Наран ургах шингэх: 06.31-19.20
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top