Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг хамгийн их гардаг арван улс орныг жагсаажээ. Одоо та бүхэндээ ямар улс орнууд байгаа талаар хүргэе.
10. Этиоп
НҮБ-ийн тайланд бичсэнээр Этиопын эмэгтэйчүүдийн 60 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг аж. Энэ нь Этиопын хувьд маш том асуудал юм.
9. Шри Ланка
Энд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хохирсон хүмүүсийн хувьд их хэцүү. НҮБ-ын Олон улсын судалгаагаар Шри Ланкагийн хүмүүсийн 14,5 хувь нь хүчингийн хэрэг үйлдсэн байдаг байжээ. Үүнээс 4,9 хувь нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүчирхийлэл үйлдсэн байдаг аж. Харин 1,6 хувь нь бүлэг байжээ.
8. Канад
Нийт 2 сая 500 мянга гаран хүчингийн хэрэг бүртгэгдсэн байдаг. Энэ нь зөвхөн зургаан хувь нь юм. Хүчингийн хэргийн хохирогчдын 62 хувь хуулийн хүрээнд ханддаг байна. Харин өдөрт 17 эмэгтэй хүчирхийлэлд өртөж байгаа тоо бий. Тэдний есөн хувь нь зодуулдаг байна.
7. Франц
2002 онд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хууль баталж байсан. Гэвч улсын хэмжээнд жилд 75 мянга орчим хүчингийн хэрэг бүртгэгдэж байна.Үүнээс дөнгөж арван хувь нь гомдол гаргасан юм.
6. Герман
Одоогийн байдлаар гэмт хэргийн улмаас 240 мянган охид эмэгтэйчүүд амиа алдаж байна. Эмэгтэйчүүдтэй холбоотой нийт 6 сая 500 мянган хэрэг бүртгэгдсэний зургаан хувь нь хүчингийн хэрэг байсан.
5. Англи
Хамгийн хөгжингүй орон. Гэвч ойролцоогоор 85 мянган эмэгтэй хүчирхийллийн золиос болдог. Харин жил бүр 400 мянган эмэгтэй хүчирхийлэлд өртдөг байна.
4. Энэтхэг
Бэлгийн хүчирхийлэл огцом нэмэгдэж байгаа улс юм. Ер нь энэ улсад бэлгийн хүчирхийлэл бол түгээмэл гэмт хэрэг. Хүчирхийллийн 98 хувийг гэр бүл, хамаатан садан, хөрш зэрэг хүмүүс нь үйлддэг байна.
3. Швед
Амьдрах орчин хамгийн таатай улсуудын нэг гэж үнэлгддэг Швед улс нь харамсалтай нь энэхүү жагсаалтад гуравдугаар байр эзэлжээ. Тус улсад дөрвөн эмэгтэй тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байдаг.
2. Хойд Африк
2012 оны байдлаар 65 мянган хүчирхийлэл үйлдсэн хэрэг бүртгэгдсэн байдаг. Энэ улсад хүүхэд хүчирхийлэх аваас хоёр жил хорих ял оноодог байна.
1. АНУ
Дэлхий дээрх бэлгийн хүчирхийллийн тоогоор ардчиллын өлгий нутаг нэгдүгээрт жагсаж байна. Тус улсад гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн гэр дотроо болдог. Мөн 14 наснаас доош насны хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг байна.
С.Бат

Сэтгэгдэл ( 2 )
ene chini yachihsan horvoo ve novshiiiiin um be
Хаанаас явуулсан ч судалгаа юм.