Японд жилд 50 мянган хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 01

Япон улсад хүүхдийн хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан тохиолдлын тоо өнгөрсөн онд дээд цэгтээ хүрсэн талаар Үндэсний цагдаагийн газраас мэдээлжээ.

Цагдаагийн мэдэгдэлд, “18 нас хүрээгүй хүүхдийн 46,5 хувь буюу 54,227 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж сэжиглэж байна. 2004 оноос хойш жилд 50 мянга хүрч байсан удаагүй” гэв.

Сэтгэл зүйн хүчирхийллийн хэрэг нийт 60 гаруй хувь эзэлж, 40 мянга орчим хүүхэд өртжээ. “Japan Today” сайтын мэдээлснээр, “Хүүхдийн хүчирхийллийн тоо огцом 962-оор өссөн. Энэ төрлийн гэмт хэргийн тоо сүүлийн 12 жилийн дотор өссөөр байгаа аж.

Токиогийн цагдаагийн хэлснээр, “Өнгөрсөн жилд 45,1 хувь буюу 1313 хүүхэд садар самуун зүйлийн хохирогч болсон. Хэргийн тоон дээр судалгаа хийхэд 2097 хэрэг гарсан. 1531 хүн буюу 8,2 хувь нь хэрэг үйлдсэн” гэжээ.

Өнгөрсөн оны энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй 3521 хүүхдийн амьдрал аюултай болжээ. Сэтгэл зүйн хүчирхийллийн тохиолдлын тоо 37,183 хүрсний 70 хувь, эцэг эх гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нь 53,9 хувиар өссөн байна. Харин бие махбодын хүчирхийлэлд 11,165 хүүхэд өртсөн, 67 хохирогч нас барсан судалгаа байгаа аж.

Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэр бүлд Хүүхдийн зөвлөлдөх төвөөс диспетчер гарган, түр хугацаагаар ажиллуулдаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.150) 2025 оны 03 сарын 13

япон шиг болох гээд ийм мэдээ гаргаад байгаа юм уу сайныг нь дуурай саарыг нь хаядаг жамтай ямар мэдээ оруулахаа сайн бодож бай усан тэнэгүүд хөгжилтэй газар ингэж байна гээд дуурайна шүү манайхны тал хувь нь усан тэнэг шүү хэвийн зүйл байна гэж дуурайна

1  |  0
hun(182.160.5.178) 2025 оны 03 сарын 13

ene chini yachihsan horvoo ve pizdaaaaaa

1  |  0
Top