Тун удахгүй пуужин хөөргөх аргагүй болно

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 01

Дэлхий орчмын тойрог зам хог хаягдлаар дүүрээд байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх болжээ. Тун удахгүй пуужин хөөрөх аргагүй байдал ч үүсч магадгүй гэнэ. 2017 оны онд АНУ-ын НАСА нь дэлхийг тойрч буй сансрын хаягдал хогны нарийвчилсан тоог гаргасан байна. Тус судалгаагаар манай дэлхийг 50000 мянган тонн хаягдал хог тойрон эргэлдэж байгааг тогтоожээ. Тухайлбал, ОХУ-ын сансрын хаягдал хог 6556, АНУ-ын сансрын хаягдал хог 6017, Хятад улсын сансрын хаягдал 3801, бусад улсын сансрын хаягдал 1873 ширхэг тус тус бүртгэгджээ. Эдгээр хог хаягдалд сансрын хөлгийн олон шаталсан хөдөлгүүрүүд, ажиллагаагүй болсон хиймэл дагуулын аппаратууд, хиймэл дагуулын ажиллагаанаас гарсан батарей, антен, сансрын нисэгчдийн ахуйн хог гэх мэт зүйлс байгаа аж. Хэмжээний хувьд 10 сантметрээс 10 метр хүртэл хог байгаа гэнэ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hen negen(27.123.212.135) 2025 оны 03 сарын 13

17000 gariu biet gesn uglde tgte en delhiin hajuud yuuch bish ahiad en too 10-20 dahin ihsej baij puujin hooroh argagu boln

1  |  0
Top