Жигшүүрт хэрэг үйлдсэн залууг хатуу шийтгэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 01

Бразилын Бразилия хотын Грасие Барра дүүргийн жиу-жиуци тулааны урлагийн сургагч багш Дарьелл Диксон Менесес Хавьер гэгч нь 1 нас 11 сартай дагавар хүүгээ хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт буруутгагдан түр саатуулагдаж байхдаа шоронгийн 20 гаруй хоригдлуудад хүчиндүүлж, ар нуруугаа хутгаа сийчүүлсэн байгаа төрх нь энэ сэтгэл сэрдхийлгэм зурганд үлджээ. Тэрээр 25 настайдаа ганц бие ээж Габриела Эстрелатай танилцаж, нэг гэрт оржээ. Жигшүүрт хэрэг гарах орой эмэгтэй найз залуудаа хүүгээ орхиод 30 минут гарахдаа хүүгийнхээ төрсөн өдрийн бэлтгэлийг хангахаар эцэг эхийнх рүүгээ гарсан байна. Харамсалтай нь удалгүй найз залуугаас нь хүү нь унаж бэртсэн гэсэн дуудлага ирсэн байна. Мигуель хүүг эмнэлэгт хүргэсэн ч хоёр хоногийн дараа авсан гэмтлээ даалгүй нас баржээ. Харин хүүгийн авсан шарх нь зөвхөн унах төдийд авах шарх биш байсан бөгөөд маш өндөр техниктэй хүний өгч чадахуйц хүчтэй цохилтоос авсан битүү бэртэл байсан гэж албаныхан дүгнэжээ. Үүнээс гадна хүүгийн шулуун гэдэс бүхэлдээ урагдалтай байсан нь хүүг бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж магадгүй гэсэн хардалтыг төрүүлжээ. Ингээд хүүтэй хамгийн сүүлд хамт байсан Дарьелл Диксон Менесес Хавьерыг баривчлах шийдвэр гарчээ. Тэрээр цагдаа нараас нилээд хэдэн өдөр зугтаасны эцэст өөрөө цагдаа нар дээр очиж баривчлагджээ. Нас барсан хүүгийн эмээ нь хүртэл “хэрэгтэн Хавьер өөрийн дагуулж ирсэн 4 настай хүүхдээсээ илүү Мигуэлийг хайрладаг байсан. Хүний үнэргүй хүн л ийм хуурамч дүр эсгэж чадна” гэж жигшин зэвүүцэж ярьж байжээ. Баривчлагдсан залууг амар хувь тавилан хүлээсэнгүй. Хоригдлынхоо тоогоор дэлхийд дөрөвт бичигддэг Бразилын шоронгийн камеруудад зөвхөн шоронгийн дүрэм үйлчилдэг учраас харгалзагчид хүртэл дотогш ордоггүй байна. Ингээд хуулийн дагуу шийтгэлээ хүлээж байсан залуу эрийг шоронгийн ертөнцийн хуулийн шийтгэл хаалганы цаана хүлээж байв. Эхний удаад олон тооны хоригдол хүч хэрэглэн, хүчирхийлээд зогсохгүй, ард нурууг нь зоосны нүх гаргаж тамлаж, яргалжээ. Хэдийгээр шоронгийн эмнэлэгт хүргэгдэж, шулуун гэдсэндээ оёо тавиулсан боловч, эргээд ирэхэд нь дахин хүчирхийлж, нэг ёсондоо хоригдлуудын шүүхийн дагуу шийтгэжээ. Бразилын шүүхээс дагавар хүүгээ хүчирхийлэн хороосон Дарьелл Диксон Менесес Хавьерт 22 жил 8 сарын ял шийтгэсэн байна.


Ариунаа Онгио

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.143.163) 2025 оны 03 сарын 13

Muu novsh bolj. Oi 8 sartai khuuhdiig khuchirhiilsen novshiig yag ingeh yumsan

1  |  0
Зочин (202.179.27.254) 2025 оны 03 сарын 13

Хучирхийлэлийн хариу хучирхийлэл л бдаг гэдгийг оороо биеэрээ мэдэрчдээ бяцхан амьтныг зовоож тарчлаасныхаа хариуг хуртэх нь энэ Уйлийнх нь ур

1  |  0
E(66.181.180.104) 2025 оны 03 сарын 13

Hunii unergui um nariig taign bolgood bogsiig n nuh bolgoh n zovdoo,bolije

1  |  0
Zochin(122.201.24.111) 2025 оны 03 сарын 13

Huchirhiilegch nariig ingeesee bilee

1  |  0
alah estoi.(66.181.187.121) 2025 оны 03 сарын 13

mongold ch gesen huuhed huchindegch nariig ingeh heregtei.halhiin shorond bor zakon buyu hulgaichiin huuli iim l huuli mongold heregjih heregtei bna.umhii lalaruudiig hulgaich nar n ch tur zasag n ch shiitgej baih estoi.

1  |  0
Top