Инээдмийн баярыг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 01

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байна. Зарим оронд инээдмийн баярыг тэнэгүүдийн баяр ч гэх нь бий. Инээдмийн баярын өдрийг хэзээнээс, яах гэж тэмдэглэх болсон тухай баттай баримт байдаггүй. Гэхдээ олон цуу яриа байдаг аж. Үүнээс дурдвал Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн гэх мэдээлэл байдаг байна. Энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, дайсан гэлтгүй хууран мэхэлж, эвгүй байдалд оруулж дууссаны дараа буюу шөнө дунд "дөрвөн сарын нэгэн шүү" гэж цаад хүнээ тайвшруулна гэжээ. Мөн хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэж, алиа хошин зүйл ярьсан байх ёстой аж. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ. 


Хүмүүс энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар бусдыг хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр бие биенээ хөгжөөдөг байна. Инээдмийн баярыг улс орон бүрт янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлэх аж. Тухайлбал, Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна. Харин Европын ихэнх оронд тэнэгүүдийн өдөр гэдэг. Энэ нь бие биенээ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд ордог байна. Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь бэлэгшээж, азгүй инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ мэт улс орнууд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд бие биедээ инээд баяслыг бэлэглэх нь энэ өдрийн утга учир аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top