Манай улс кибер халдлагад хамгийн их өртдөг 45 оронд багтжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 01

Гадаадын иргэн, харьяатын газраас долоо хоног бүрийн Баасан гарагт зохион байгуулдаг “ Мэдээллийн цаг”-аар Цахим орчин, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйгээр мэргэшсэн хуульч, судлаач Л.Галбаатар “Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр нийт албан хаагчдад мэдээлэл өгчээ. Техник технологи, кибер ертөнцийн хурдтай хөгжлийг дагаад хуурамч хаягаар цахим харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон байна.

  Олон нийтийн сүлжээ, цахим сайт ашиглахдаа хувийн мэдээллээ алдах, болгоомжгүй байдлаасаа болж бусдын халдлагад өртөж гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж, албан  байгууллага болон хувь хүн өөрийгөө, гэр бүлээ кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хамгаалах чадвартай байх нь чухал юм.Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд компьютерын системээ шинэчилж байх, системийн тохиргоогоо хамгаалах, нэвтрэх үг буюу нууц үгээ сайжруулж, хамгаалах, эрхийн хүрээ хязгаар тогтоох,  хувийн мэдээллээ хамгаалах, санхүүгийн мэдээлэл, дансны хуулгаа тогтмол хянах зэрэг арга хэмжээг авч байх хэрэгтэй аж. Монгол Улс кибер халдлагад хамгийн их өртдөг 45 орны нэгээр нэрлэгддэг байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top