FINANCIAL TIMES: Рио Тинто Монгол Улсын авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хамааралгүй

2018 оны 03 сарын 31

Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд Рио тинто компани нь Швейцарийн прокурорууд  Монгол Улсын газар нутагт орших Оюу толгой зэс, алтны төслийн эсрэг эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагаанд хамааралгүй гэжээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Швейцарьт царцаасан нэгэн дансыг хээл хахууль төлөхөд ашигласан байж болзошгүй хэмээн үзэж буй бөгөөд Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас энэ талаар шалгаж байгаа юм. Tuequoise Hill Resources-ийг удирддаг Рио Тинто компани энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ  2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн явцад эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт Монгол Улсын засгийн газраас мэдээлэл авахаар хүсэлт ирүүлсэн гэжээ. 

Рио Тинто компани одоогоор Африкийн нүүрсний хэлэлцээрийг хийхийн тулд Гвиней Улсад төмрийн хүдрийн том орд эзэмших эрхийг олж авч өгсөн Францын нэгэн зөвлөхөд өгсөн төлбөрийн хэргээр АНУ-д шалгагдаж байна.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Album(64.119.26.73) 2025 оны 03 сарын 13

Ядуурлын туйл болсон Гвиней болон Монгол таарсан таар шуудайнууд дөө.

1  |  0
Top