Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүний санаанд багтамгүй олон зочирдом хэрэг гарсан. Хамгийн сүүлийн жишээ бол энэ сарын дундуур Замын-Үүдэд гарсан нэг ой найман сартбай бяцхан хүүг хүчирхийлсэн явдал юм. Энэ мэт жигшүүрт байдлыг таслан зогсоохыг иргэд хүсч буй.
Тэгвэл өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн "Дахин тэвчихгүй" тайван жагсаалыг өнөөдөр Сүхбаатарын талбайд 11:00-15:00 цагт болж байна. Жагсаалд эцэг эх, албан байгууллага, төрийн бус байгууллага, их, дээд сургууль, урлаг соёлынхон гээд нийгмийн бүх л салбарын төлөөлөл өөрсдийн сайн дурын үндсэн дээр ирж жагсаалд оролцож байна.
Жагсаалын зорилго нь Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх юм.















Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
Баяр баярцогт монголын баячуул оорсдийхоо хэргийг сарнуулж мулгуу улсуудыг хуухэд хучиндсэн хэрэгт анхаарлыг нь хандуулж оорсдоо уснаас гарах гэсэн арга тэгээд зохион байгуулж байгаа улсуудад монго огоод жагсаал зохион байгуулж ба юм мэдэхгуй онгироо сагсуу улсууд оорсдийгоо тэмцэж ба гэж бодоод хороод бдаг