Эхнэр нь жирэмсэн бол эр цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 31

Орчин цагт эр цэргийн албанд явах эрчүүд цөөрсөн гэгддэг. Гэхдээ хуульд зааснаар 18-25 насны буюу цэргийнхээ насанд цэрэгт заавал явах ёстой. Хэрвээ яваагүй бол мөнгөн төлбөр төлөх ёстой байдаг. Харин дараах хэд, хэдэн  хүндэтгэх шалтгаанаар  цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой байдаг юм байна. Тодруулбал,  эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөнө. Их, дээд сургуульд сурч байгаа хугацаанд чөлөөлнө. Гэхдээ оюутанд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн бол төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолт, зарлангаа аваад харьяа дүүргийнхээ Цэргийн штаб дээр өөрийн биеэр очиж чөлөөлөгдөх ёстой. Мөн 0-14 насны нэг хүүхэдтэй буюу эхнэр нь жирэмсэн бол чөлөөлөх үндэслэл болно. Цэргийн насандаа хоёр хүүхэдтэй болсон бол цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөдлөөр гаргавал чөлөөлөх үндэслэл болдог аж.. Ээж аав, ах  эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, нэг, хоёрдугаар группт орсон тухайн цэргийн үүрэгтнээс өөр асран хамгаалагч байхгүй тохиолдолд чөлөөлнө. Мөн ээж юм уу, аавтайгаа хоёулхнаа амьдардаг айлын ганц хүүхдийг чөлөөлдөг байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top