НОЦТОЙ БАРИМТ №1: С.Зоригийг хөнөөсөн гэх Амгаланбаатарын мессежүүдийг тагнуулын ажилтнууд бичдэг байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 31

Олон улсын парламентын холбооноос Монголын хууль, хяналт, шүүхийн байгууллагыг эрс буруушаасан мэдээллийг дэлгээд байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх тус байгууллагаас гаргасан дүгнэлт нь тун ноцтой баримтуудыг дотроо агуулжээ. Тиймд С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн үйл ажиллагаа, баримтуудаас хамгийн анхаарал татах дүн шинжилгээ, эргэлзээ сэлтийг цувралаар уншигчдадаа задлан хүргэе.

Тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлсний улмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай гэх дүгнэлт юун түрүүнд анхаарал татсан билээ.

“Хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт, зүй бус арга ашигласан нь” гэх бүлэг дүгнэлтийг олон улсын байгууллагаас шууд онцолсон нь Монголын тагнуул, хууль хүчний байгууллагад өгч буй үнэлгээ гэж үзэх ёстой. С.Зоригийн хэрэгт ял сонссон гурван хүн хуурамчаар хэрэг хүлээсэн гэдгийг ямар үндэслэлээр тэд дүгнэсэн бэ?

 

Аллага болох үед тухайн гурван этгээд бүгд маш залуу байсан бөгөөд Эрдэнэт хотын гэр хороололд амьдардаг байжээ. Тухайн үед тэдний боловсролын түвшин багаас гадна улс төрийн мэдлэг, оролцоо огт байгаагүй. Мөн тэд Улаанбаатар хотод очиж үзээгүй байсан. Амгаланбаатараас бусад нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

  • Аллага болох үед Амгаланбаатар 16 настай байсан. Тэрээр түүнийг үрчилж авсан гэр бүлтэйгээ амьдарч байсан бөгөөд сургуулиа хаясан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байв. Амгаланбаатар нь Содномдаржаагийн хөрш, Чимгээгийн хамаатан байжээ.
  • Содномдаржаа нь хэдэн насаар ахмад байсан бөгөөд хөдөө малчин байжээ. Тэрээр Амгаланбаатарын хөрш байсан ба тэд бие биенээ олон жилийн турш

мэддэг байжээ.

  • Чимгээ нь тогоочийн ажил эрхэлдэг байсан ба бага насны хүүхдүүдээ гэртээ

асарч байв.

 

Содномдаржаа, Чимгээ нарын нэр хэдийд нь мөрдөн шалгах ажиллагаанд гарч ирсэн нь тодорхой бус байна. Гэвч үйл явдлын дараалал дараах байдлаар өрнөсөн нь харагдаж байна. Үүнд: Амгаланбаатар нь таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн хэргээр баривчлагдан, гэм буруутай нь тогтоогдож, цаазын ял авсан байсан. Амгаланбаатар 8 гаруй жил хоригдсоны дараа гэнэт тагнуулын байгууллагын ажилтнуудад бусадтай нийлж, Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн мэдүүлэг өгчээ. Улмаар түүнд оногдуулсан байсан ял 25 жилийн хорих ял болон хөнгөлөгдсөн. Тэрээр өөр бусад олон хэрэг дээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, бусад хүмүүсийг бас давхар нэрлэсэн ижил төстэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байжээ. Хууль сахиулахын ажилтнууд түүнийг бусдыг гэмт хэрэгт буруутгахад ашигладаг нь нэгэнт ил байсан. Тэрээр ялаа бууруулж, шоронгоос гарахын тулд юуг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн байжээ. Түүний буруутайгаа хүлээсэн бусад гэмт хэргүүдийн талаар өгч байсан мэдүүлгүүд нь үнэн зөв, итгэл үнэмшилтэйд тооцогдож байгаагүй нь сонирхолтой. Зоригийн хэрэг дээр энэ нь эхэндээ мөн л ялгаагүй байв. Учир нь Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Содномдаржаа, Чимгээ нарыг 2015 онд баривчилж, байдал гэнэт өөрөөр эргэх хүртэл түүнийг тухайн үед Зоригийн аллагад буруутгаагүй байжээ.

Гэтэл тэр гурвыг яллахад ашигласан нотлох баримтуудын ихэнх нь эргээд Амгаланбаатарын анхын мэдүүлэг бүхий нууц баримт нотолгоонуудтай холбогдож байгааг төлөөлөгчид ойлгосон. Гэвч үүнийг баталж чадаагүй.

Амгаланбаатарын худал мэдүүлэгт үндэслэн тагнуулын байгууллага Содномдаржаа, Чимгээ нарыг үндэслэлгүйгээр буруутгасан бөгөөд ямар ч утгагүй нөхцөл байдал, таарч тохирохгүй олон зүйлүүд байгааг төлөөлөгчид мэдсэн. Эдгээр 2 хүний хувийн хэргийг харахад тэднийг уг хэрэгт оролцсон болохыг батлах ямар ч сэдэл, үндэслэлийг төлөөлөгчид тогтоож чадсангүй.

Хэргийг мөрдөж шалгаж, хянан шийдвэрлэх үеэр хариулт авч чадаагүй, маш олон асуулт, асуудал дагуулсан мэдээллийн дотор:

-        Нэг хэсэг үеэс Амгаланбаатар нь Содномдаржаа, Чимгээ нарт шоронгоос зурвас

(текст мессэж илгээж эхэлсэн байна. Эхэндээ Амгаланбаатар өөрийг нь эргэж ирэх болон мөнгө авчирч өгөхийг хүсдэг байжээ. Улмаар тэрээр тэднийг болон гэр бүлийнх нь гишүүдийг сүрдүүлж эхэлсэн бөгөөд Зориг агсны аллагын хэргийг байнга дурдах болжээ. Энэ тухай гомдол ирүүлсээр атал энэхүү үйлдлийг зогсоох болон шалгах чиглэлээр юу ч хийгдээгүй байна. Амгаланбаатар нь уншиж, бичиж бараг чаддаггүй байсныг бодоход түүний утсыг тагнуулын ажилтнууд ашиглаж, утасны цаанаас сүрдүүлэг явуулдаг байсан гэж үзэхээр байна. Мөн хамаатнууд нь утасны байршлыг тогтоох оролдлогуудыг хэд хэдэн удаа хийхэд байршлыг нь шоронд биш, Эрдэнэт хотод зааж байжээ.

-        Содномдаржаа, Чимгээ нарыг баривчлахаас өмнө хэд хэдэн хачин жигтэй үйл явдлууд болжээ. Магадгүй эдгээр нь өөр бусад шалтгаанаар тэдэнд зохиомол хэрэг тохох гэсэн оролдлогууд байсан байж болзошгүй. Тухайлбал, 2015 оны эхээр нэгэн дэлгүүрт тагнуулын нууц ажилтан Содномдаржааг өдөж, зодоон эхлүүлсэн; Чимгээг эмнэлэгт байхад нь түүний гэрийн гадаа цогцос авчирч хаясан гэх мэт. Аллага болсноос 8 жилийн дараа Содномдаржаа, Чимгээ нарын хөрш айл түймэрт шатаж, ослын шалтгааныг цахилгааны доголдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс гаргасан байхад тэднийг уг гал түймрээр далимдуулан аллагын хэргийн ул мөрөө устгасан хэмээн мөн буруутгасан. Эрдэнэт хотын Цагдаагийн газар олигарх бүлэглэлийн хяналтад, хараат байдгаараа алдартай гэсэн мэдээллийг төлөөлөгчид мөн олж авчээ.

-        2015 оны 8 дугаар сард Содномдаржаа, Чимгээ нарыг ямар нэгэн анхааруулга, урьдчилж мэдэгдсэн зүйлгүйгээр маск зүүсэн тагнуулын ажилтнууд хүч хэрэглэн баривчилжээ. Тэдний гэр орныг бүрэн нэгжин онгичсон мөртлөө гэр бүлийнхэнд нь баривчилсан тухай ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Гэр бүлийнхэн нь тэднийг олон өдрийн турш эрж хайсан байдаг ба цагдан хоригдож байх эхний үед нь уулзахыг хүссэн ч чаддаггүй байжээ.

-        Хэргийн хариуцлагыг үүрэхийг хүлээн зөвшөөрүүлж, мэдүүлэгт гарын үсэг зуруулахын тулд тагнуулын ажилтнууд Содномдаржаа, Чимгээ нарт асар их дарамт шахалт үзүүлжээ.

  • Содномдаржааг баривчлагдах үед түүнд зориулж тусгай камер бэлдсэн байжээ. Тагнуулын ажилтан түүний хоригдож байсан камерт байн байн ирж, түүнд хэргээ хүлээ, эс бөгөөс хүүхдүүдээ дахин харахгүй шүү гэж хэлдэг байв. Мөн тагнуулын ажилтан Амгаланбаатарыг түүний камерт оруулж, удаа дараа зодуулсан байна. Байцаалтын үеэр Содномдаржаад хэд хэдэн удаа мансууруулах бодис өгсөн ба улмаар түүний эрүүл мэнд доройтсон байна. Нэгэн удаа тагнуулын ажилтан Содномдаржааг Улаанбаатар хотын нэгэн орон сууцанд авчирч, түүнийгээ Зориг агсны гэр гэж хэлэн, байрыг дүрслэхийг түүнээс шаарджээ.
  • Чимгээг мөн адил хэрэг хүлээхийг шаардан, байнгын дарамтад байлгаж байжээ. Амгаланбаатар Чимгээгийн хоригдож байсан камерт шөнийн цагаар орж ирэн, түүнийг хэл амаар доромжилдог байв. Түүний гэр бүлийн гишүүд тэдэнд учруулсан болон учруулсаар байгаа заналхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт шахалтын маш олон жишээг төлөөлөгчдөд ярьсан. Чимгээгийн охин 2016 оны 8 дугаар сард сэжиг бүхий машины ослоор нас баржээ. Хэдийгээр нотлох баримт байхгүй ч гэр бүлийнхэн нь үүнийг зүгээр нэг тохиолдол байсан гэдэгт итгэдэггүй. (Машин замаасаа гарсан. Өөр машин байгаагүй. Жолоо барьж байсан хүн амьд гарсан боловч, Чимгээгийн охин нас барсан. Жолооч ослыг санаатайгаар үйлдсэн, учир нь 2 тэр ослоос хойш тэрбээр ор сураггүй алга болсон гэж Чимгээгийн гэр бүлийнхэн үзэж байв. Жолоочийн цагдаад мэдүүлснээр охин дугуйн доогуур орж, өөрөө осол гаргасан ажээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээгүй байна). Тагнуулын ажилтнууд гэр бүлээс нь урьтаж, охиных нь үхлийн талаар Чимгээд мэдэгдсэн бөгөөд хэрэг хүлээсэн мэдүүлэгт гарын үсэг зурчихсан бол ийм зүйл болохгүй байсан гэж түүнд хэлснийг гэр бүлийн гишүүд нь төлөөлөгчдөд мэдээлсэн. Чимгээг охиныхоо оршуулгад оролцох зөвшөөрөл хүсэхэд түүнийг мөн л хэрэг хүлээхийг шаардан, дарамталсан байх магадлалтай.

-        Содномдаржаа аллагыг хэрхэн үйлдсэн талаараа тайлбарлаж буй дүрс бичлэг бүхий зарим нэгэн нотлох баримтууд үндэсний телевизээр цацагдсан. Тэрхүү дүрс бичлэгт гар утас (1998 онд ашиглагддаггүй байсан) ашигласнаа дурдсан нь үнэмшилгүй бөгөөд тухайн үеийн байдалтай тохирохгүй өөр зүйлүүд олон байсныг төлөөлөгчид мэджээ. Түүнийг албан шахалтаар уг бичлэгийг хийлгэсэн гэдэгт гэр бүлийнхэн нь итгэлтэй байсан. Чимгээгийн хувьд хатуу, хэрцгий дарамт шахалтыг үл хайхран хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон гэдгийг өөрийн зүгээс үргэлж үгүйсгэн, няцааж иржээ.

Дээрх нөхцөл байдлаас харахад, нууц баримт нотолгоо гэж нэрлэгдэж байгаа зүйлүүдийн ихэнхийг тагнуулын албаныхан олон жилийн туршид санаанаасаа зохион хуурамчаар үйлдсэн байх магадлал өндөр байна. Тагнуулын байгууллага шүүхийн өмнө юуг ил болгож, юуг нууцлах тухай шийдвэр гаргах онцгой эрхийг дангаараа эдэлдэг.

Хавтаст хэргийг бүхэлд нь нууцлалаас гаргахаас нааш эрх мэдэл, албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан байж болзошгүй тагнуул, хууль сахиулах байгууллагын ажилтнууд үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр үг барам, Монголын ард иргэдийн үндсэн эрхийг зөрчсөн дээрх үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байх болно гэдгийг Олон улсын байгууллагаас онцлон сануулжээ.

Ийм тохиолдолд Зоригийн аллагын талаарх үнэн хэзээ ч илрэхгүй. Өнөөдөр Монголд "Зоригийн хэрэг шиг юм болов оо" гэх мэт хэллэгүүд ихээхэн хэрэглэгдэх болсныг төлөөлөгчид онцолжээ. Эдгээр нь "чи алга болно, хэн ч үүнийг хэзээ ч мэдэхгүй" гэсэн утгатай аж. Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Зориг агсны хэргийг алдаа мадагтай шийдвэрлэсэн нь Монголын ирээдүйд аюултай жишиг тогтоож буй  гэж үзсэн байна.

 

Б.Хурцболд

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 131 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж. Хүүжий(202.72.240.5) 2025 оны 03 сарын 13

Энэ хэрэг бол элбэгдоржийн хэрэг шүү дээ.элбэгдорж одоо айхаа авдартаа хийсэн.элбэгдорж зоригийг алсаныхаа дараа зүрхэнд хатгасан өргөс сугарлаа гэж байсан шүү дээ.энэ бүх явагдаж өнгөрсөн үйлдэлүүдийг нүдээр харж байсан хүний хувьд хэлэхэд л ийм л байна.Би үр хүүхэд өнөр өтгөн үүнийг хэлбэл хань үр хүүхэд минь хар гартны саварт тамлагдана.дуугүй байх нь зөв

1  |  0
Нямдорж(66.181.189.217) 2025 оны 03 сарын 13

Хурцаас илүү но- той хүн бол яах ч аргагүй Нямдорж.энэ найраглалын захиалагчийг Нямдоржийг гэж бодож бн.яагаад энэ сайт дээр заавал гаргуулсаныг ч гадарлаж бн.бичсэн хүний жинхэнэ нэр нь Хурцболд ч биш.zindaa.mn үнэ тохирвол юм бичээд өгье гээд явдаг нь ч нууц биш шүү дээ

1  |  0
Pan Mongol(202.179.6.138) 2025 оны 03 сарын 13

Etsiin dund hiisen ulsuud hediigeer hezee ch ilrehgui ch hojim n ach guch n hunt suuh ued Hyatad hunii uuduus hadgaa bariad nulimsandaa haramsaad yawah bhdaa huurhii MGL-n tuuh uugeer duusaj bndaa

1  |  0
Шагдар(139.5.216.146) 2025 оны 03 сарын 13

Энэ бол угаасаа аль хэдийн тогтоогдчихсон хэрэг шүү дээ энэ хэд үйлдсэн нь үнэн харин захиалагчийн найз нөхдүүд намынхан нь одоо төрийг барьж байгаа болохоор захиалагчийг албан ёсоор зарлаж зүрхлэхгүй байна захиалагч бол Ш.Отгонбилэг бол мөнөөсөө мөн. Н.Багадбанди МАН нөлөөтэй байгаа цагт энэ хэргийн захиалагч үргэлж нууц байх болно.

2  |  0
үнэн(103.212.117.244) 2025 оны 03 сарын 13

Хэрэгийг нь ядахдаа уншаагүй байж ингэж яаж зохиож бичиж чадаж байнаа энэ маанаг сурвалжлагч,дээр нь захиалагч гэж хуцаад явдаг олон сэтгэл мэдрэлийн өвчтэй юмнууд дүүрэн байхын. Юугаа ч мэдэхгүй байж энэ хэргээр олон жил шоудсан дөрвөд Нямдорж тэр бизнесээ хийгээд л баяжаад явж байхгүй юм мэдэхгүй юмнуудыг үймүүлээд л бахаа хангаад л

1  |  0
ork hunter(72.143.218.245) 2025 оны 03 сарын 13

tagnuuliihan teguul enend hereg bolson uil yawdliig yarij ogood uzuulj bichleg hiilgej l dee. kino zurag awalt shig

1  |  0
Хүрэл(103.212.116.237) 2025 оны 03 сарын 13

Новшийн Элбэгдорж үүнд маш их буруутай!!!!

1  |  0
ААААА(202.21.106.164) 2025 оны 03 сарын 13

ЭЛБЭГДОРЖ, БАГАБАНДИ НАР Л МЭДЭЖ БАЙГАА ДАА, ХАРИН ХЭН НЬ ЯГ ЗАХИАЛАГЧ БОЛ?

1  |  0
Сонин(202.21.106.142) 2025 оны 03 сарын 13

Сонин шүү. Энэ 3 тэгээд захиалгаар гүйцэтгэсэн гэвэл 20 жилийн өмнө их баян байсан байхдаа. Зайлуул талийгчийг өөд болох нь хэн нэгэн этгээдэд давуу тал бий болсон байх. Тийм сонирхол хэнд байж болох уу? За за дүү нь хүртэл таг дуугүй байхыг бодоход маниас бусад нь мэдэж байгаа биз дээ.

1  |  0
Батжаргал (66.181.161.101) 2025 оны 03 сарын 13

Энэ хэрэг МӨРӨН ХУРАНДАА бүгдийг мэдэж байгаа гэж ойлгодог.Тэр захиалагч гээд байгаа нь одоо хүртэл нэрийг нь хэлж чадахгүй байгааг бодход намын нэрхүндтэй холбоотой байх хэрвээ тийм биш бол өдийд гаргаад ирсэн байх ёстой. Заавал Эрдэнэтээс эзнийг олох гээд байгаагч анзаарах ёстой.

2  |  0
Иргэн(103.229.121.31) 2025 оны 03 сарын 13

Болимоор юмаа сонгууль төхөхөөр л нэг таамагийн юм бичихээ боль, зориудаар худал зүйл хийж иргэдийн тархийг угаахаа боль

1  |  0
Иргээ(103.229.121.31) 2025 оны 03 сарын 13

Бөөн таамаг л байна ингэж таамгаар баримтгүй мэдээлэл тараахаа болио, тархи угаах гээд ядсан юм бичихээ боль...

1  |  0
Иргэн(103.229.121.31) 2025 оны 03 сарын 13

Бөөн таамаг л байна ингэж таамгаар баримтгүй мэдээлэл тараахаа болио, тархи угаах гээд ядсан юм бичихээ боль...

1  |  0
Zulaa(202.179.24.15) 2025 оны 03 сарын 13

Энэ хэргийг хийсэн хүмүүс бол шал ондоо хүмүүс байгаа нь тодорхой! 16 настай, УБ хот орж үзээгүй хүмүүс гэв гэнэт тэр тусмаа хотын төвд Дэд бүтцийн сайдын гэрт орж дээрэм хийнэ гэж байх уу? Хэрэг хэзээ ч хуучрахгүй шүү!

1  |  0
эрдэнэт(66.181.183.65) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэтийн цагдаа нар худалдагдсан байжээ бөөн авлигалийн уурхай хайран 2 сайхан залуугын залуу насыг авлигчад олж өгч чадахгүйшдээ

1  |  0
Оюунсүрэн(66.181.160.41) 2025 оны 03 сарын 13

Анхнаасаа л хуурамч хэрэг тохсон

1  |  0
зочин(203.91.115.38) 2025 оны 03 сарын 13

Mongoliin ardcerged bid uursduul zoriglon khudlukhgvi bol ene bvkh virusuud arilakhgvigeer vl baram mukhuld mch khvrgekh ayuultai

1  |  0
Зочин(172.58.33.37) 2025 оны 03 сарын 13

Наадах чинь хүзүүгүй Элбэгдорж хулгайчийн даалгавараар БХурцын зохиож гүйцэтгэсэн харгис үлгэр гэдгийг тэнэг хүнч ойлгож байна ер нь энэ хэрэгт Элбэгдорж оролцсон учраас ерөнхийлөгчөөс буухаасаа өмнө хэргийг хааж ул мөрөө арилгаж байгаа явдал шүү дээ одоо тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд шүүх,прокурорт байгаа Элбэгдоржийн гар хөлүүд ярьж байна дахиж сэргээгээд шалгах хэрэгтэй

1  |  0
Зочин(172.58.33.37) 2025 оны 03 сарын 13

Наадах чинь хүзүүгүй Элбэгдорж хулгайчийн даалгавараар БХурцын зохиож гүйцэтгэсэн харгис үлгэр гэдгийг тэнэг хүнч ойлгож байна ер нь энэ хэрэгт Элбэгдорж оролцсон учраас ерөнхийлөгчөөс буухаасаа өмнө хэргийг хааж ул мөрөө арилгаж байгаа явдал шүү дээ одоо тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд шүүх,прокурорт байгаа Элбэгдоржийн гар хөлүүд ярьж байна дахиж сэргээгээд шалгах хэрэгтэй

1  |  0
Moron(202.9.40.202) 2025 оны 03 сарын 13

Am zurag taarch bsan

2  |  0
дашцэрэн(202.179.25.242) 2025 оны 03 сарын 13

1998 онд гар утас ашиглалтанд орчихсон байсан

2  |  0
зочин(66.181.161.18) 2025 оны 03 сарын 13

МЭДСЭЭР БАЙЖ ЮУНД ХОРИОД БАЙГААН СУЛЛААЧ ЭЛБЭГДОРЖИЙН МАФ ХҮЧТЭЙ ЮМАА

1  |  0
хятад амбан(202.179.26.109) 2025 оны 03 сарын 13

та нар аль хэдийнээ манай улсад эзлэгдсэн бид та нарийг 2030 онд колонжуулна залуучууд нь архинд живсэн хөгшчүүл нь худлаа хэнхэг царайлсан ирээдүй болсон багачуул нь мөнл охид нь бүгд биеэ үнэлэгч архинд живсэн ийм тэгсэн мөртлөө байгалын асар баялагтай олон малтай өөрсдөө малнаасаа дорд амьдралтай энэ манай улсад их аз завшаан аяа танай монголын сүүлчын хэдэн жил дөхөж бна яг коммунист цэдэнбал шиг дундаа хагаралтай улс гадны өгөөш болдогийг ухаарахгүй ээ үхэр монголчууд гэж худлаа чингисээр цээжээ дэлдсэн хүмүүс тэгсэн мөртлөө германы фашист үзэлтэй эрчүүл нь ийм улс хөгжихгүээ

1  |  0
Mongol unen pizdes(60.111.12.12) 2025 оны 03 сарын 13

Mongol unen pizdes. Ugaasaa elbegdorj batuul holbootoi bolood l ingej bgaashd. Elbegdorj batuul bulgan 3iig baitsaaj, har tamhiar tarij uneniig ni heluulee

1  |  0
ардчилсан алуурчин (203.91.115.36) 2025 оны 03 сарын 13

БУЛГАН ЧИ ҮГЭЭ ХЭЛЭЭЧ ЭЭ. БАТҮҮЛ ТА ХОЁРЫН САМУУРАЛ ХЭДИЙ БОЛТОЛ УЛСЫН НУУЦ БАЙХ ВЭ?

1  |  0
Album(66.181.182.237) 2025 оны 03 сарын 13

Тухайн үед эрх барьж байсан хүмүүс л эдгээр хүмүүсийг яллах боломжтой, эрх мэдэлтэй байна шүү дээ. Тэр үед ерөнхийлөгч Элбэгдорж, ЕС Сайханбилэг, УИХ дарга Эхболд, хотын дарга Бат-Үүл нар байв.

1  |  0
ЗОЧИН(122.201.21.216) 2025 оны 03 сарын 13

ЭЛБЭГЭЭ, БАТ-ҮҮЛ ХОЁРООС ЯЛ АСУУХ ЁСТОЙ. ҮҮНИЙГ АДГИЙН ТЭНЭГ Ч МЭДЭЖ БАЙХАД ЭНЭ УЛСТӨРЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ ОРСОН ХУЙВАЛДААН НЬ ОЙЛГОМЖТОЙ.

1  |  0
ЗАЙЛ(142.44.154.169) 2025 оны 03 сарын 13

АМГАЛАНБААТАР ЗҮГЭЭР ХУУЛЬ ХҮЧНИЙХНИЙ НЭГ ТОГОЛТОНД ОРЖ ГЭНДЭН НӨГӨӨ ХЭДРҮҮГЭ МЕССЕЖ БИЧИЖ БАРЬЖ ӨГСӨН БАЙНА ШДЭЭ. ЭНЭ ХУРЦБОЛД ГЭЖ ЯМАР ТЭНЭГ ЗҮЙЛ БИЧДЭГ БӨӨС ВЭЭ. ГЭР БҮЛИЙХЭН БАЙРШИД ТОГТООЖ ҮЗСЭН Ч ГЭХ ШИГ, ШОРОНД ШӨНӨ АМГАЛАНБААТАР НЬ ОЧДОГ БАЙСАН Ч ГЭХ ШИГ ИЧИЖ ҮХЭЭЧ НЯМДОРЖИЙН ГАР ХӨЛ БОЛСОН НОВШОО. ЭНЭ САЙД УГААСАА НЯМДОРЖИЙХ БАЙНГА ЗОРИГИЙН ХЭРГИЙГ БУРУУТГАСАН ТАЛААС НЬ БИЧДЭГ САЙТ ШҮҮ НЭГ ҮГЭЭР ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НАРЫН САЙТ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО

1  |  0
ZOCHIN(202.179.24.171) 2025 оны 03 сарын 13

BARAG L UNEN YUM BICHJEE. UURIIN HIISEN HERGEE ILREH VII GEHEES UHTLEE AIJ, BUSDAD TOHOJ MULTRAH GESEN TOM ALBAN TUSHAALTNII HIIJ BUI UILDEL SHUU DEE.

1  |  0
Эмч(202.131.242.42) 2025 оны 03 сарын 13

Баримт нотолгоотой юм бичээчээ, арай л аймар детектив зохиол шиг юм бичиж хүмүүсийн сэтгэл санаагаар тоглох хэнд хэрэгтэй юм. Хавраа гэж...Хурцболдоо хурцын тасаг дүүрчээд гэрээр нь эмчилж байгаам билээ шүү.

1  |  0
С. Морх(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж гуайг дарах болоогүй юу?Нямдорж сайд ямар нэг дарамтанд орсон бололтой байна. Одоо сайдаасаа өөрийн хүсэлтээр бууж Нямбаатарыг томилох хэрэгтэй байна

1  |  0
Иргэн(180.149.78.75) 2025 оны 03 сарын 13

Яаж ч бодсон эвгүй асуудал байына???... Хилмэгдүүлэлт гэдэг бол аймшигтай явагддаг шиг санагдлаа???...

1  |  0
Зочин(122.201.21.214) 2025 оны 03 сарын 13

Бат үүлд баатар Хурцад гёнёрал тэгээд лцааш нь амарбатыгаа прокурорт дэвшүүлээд хосбаяр алдар нарыгаа дээд шүүхэд хийгээд Ёр нь улл төрчид бизнёсминүүд хучнийхэн нийлсэн хүчирхэг мафийн бүлэглэл үүсчихсэн юм биш үү

1  |  0
araichdee(112.72.14.40) 2025 оны 03 сарын 13

ene vnen bvtexgvi ee

1  |  0
үнэн(61.105.105.108) 2025 оны 03 сарын 13

Та бүгд сайн бод доо. Энэ хэрэгтэй холбоотой бүх асуудлууд дээр одоог хүртэл маш том нөлөө урт гар алсаас удирдаад байгаа нь ойлгомжтой байгаа биз.Тэр урт гарт хүн чинь АТГ, ТЕГ,Шүүх, Прокурорын даргаар бүгдийг нь өөрийн хүнээ томилсон байдаг.Тэхээр энэ нөхдүүд хэний гарын дохиогоор хөдлөх нь ойлгомжтой .Энэ урт гартай намхан нөхөр АРД ТҮМНИЙГ мунхаг гэж боддог бололтой. Нэг хэсэг захиалагч нь Отгонбилэг байжээ гэж хэсэг шоудсан. Аль эрт үхсэн хүний сүнс нь одоо гарч ирээд л энэ бүгдийг харж удирдаад зохион байгуулаад яваад байгаа байх нээ.Эсвэл Содбилэг хийгээд явна уу...

1  |  0
Засс(59.153.114.75) 2025 оны 03 сарын 13

Монголын шүүхийн булхай, хурцэлбэгдоржийн дарангуйлал олон улсад ил боллоо энэ ноцтой мэдэгдлийг монголын засгингазар нямдорж яагаад чимээгүй болов

1  |  0
зочин(112.72.14.226) 2025 оны 03 сарын 13

Ер нь бодит байдалд их ойртсон мэдээ байна. Үүний цаана хэн байсан бэ гэхээр Элбэгээ Үүл 2 байж таарна. Манай тагнуулын байгууллага гэж үнэн хэрэгтээ ийм л байгаа. Хурцын хариуцаж байсан салбар. Логикоор бол бүх зүйл тодорхой боллоо. Зоригын болон хүчээр хэрэг хүлээсэн 2 хүний эцэг эх ах дүүс энэ мэдээллийг үндэслээд хууль шүүхийн байгууллагад хандах үлдлээ. Асуудал тодорхой болсон байна

1  |  0
Зохиомол(66.181.191.184) 2025 оны 03 сарын 13

Нийгэмд гарч буй энэ бух аймшигт хэргууд бугд зохиомол байж болох юм байна шуу

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

ter tagnuulchidiig hurdan barivchlaach !!! aluurchidiin tald ajilladag tagnuultai uls yana daa

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

ter tagnuulchidiig hurdan barivchlaach !!! aluurchidiin tald ajilladag tagnuultai uls yana daa

1  |  0
ХАН(27.123.214.108) 2025 оны 03 сарын 13

МӨРӨН ГЭЖ НЭГ ХАР БАРААН НӨХӨР БҮГДИЙГ НЬ МЭДЭЖ БАЙГАА.

1  |  0
Gutamsjig(66.181.161.95) 2025 оны 03 сарын 13

Huuli shuuhiin baiguullaga yalzarsan. Ajiltnuud n hulgaich nariin gart ortson . Unen hugiin boljee.

1  |  0
Баадай(202.9.41.228) 2025 оны 03 сарын 13

Монголын тагнуулын байгууллагыг үндсээр нь өөрчлөх цаг болжээ.Тагнуулынхан ард түмнийхээ эсрэг ажилласан нь батлагдлаа.Олон сайхан хүн тэдний гараар хорвоог орхин оджээ.Удахгүй хэргийн эзэд илэрнэ.Харин одоо А-г цаазлаад С,Ч 2-ыг хурдхан суллаж сайхан амьдруулж нүглээ нимгэл.Бурхан өршөөг.

1  |  0
Бат(203.91.115.42) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж Бат үүл. С.Баяраас хайшаа холдох вэ дээ..жэнко амьд гэрч нь шүү дээ. .Баянгол буудалдаа алуурчдыг орогнуулаж байсан шүү...

1  |  0
Zochin(64.119.17.135) 2025 оны 03 сарын 13

Nvgelt tarwagadorjiig barij horiod vnen zuwuur ni baitsaaj shvvj chadwal heregiin uchir oldoh bh gj bodnom

1  |  0
Зочин(202.21.106.165) 2025 оны 03 сарын 13

Гаднын захиалгатай, тагнуулын байшгууллагаар хийгдсэн хэрэг биш үү.

1  |  0
Haha(27.123.214.106) 2025 оны 03 сарын 13

Haha, hamaatnuud ni hunii utasnii bairshil togtoodog yasan mundag uls ve? Hahah, bitgii ingej shaaj bai za. “Мөн хамаатнууд нь утасны байршлыг тогтоох оролдлогуудыг хэд хэдэн удаа хийхэд байршлыг нь шоронд биш, Эрдэнэт хотод зааж байжээ.“

1  |  0
t(163.152.57.56) 2025 оны 03 сарын 13

tarvagaiig bariachee

1  |  0
Zochin(27.123.214.121) 2025 оны 03 сарын 13

Би ч гэсэн хуурамч хэргийг зориуд зохион байгууож тохжээ гэж үзэж бна.

1  |  0
Зочин(103.212.119.63) 2025 оны 03 сарын 13

Энэ шинжээч гэгчид хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын нууцыг ил болгохын төлөө ямар их санаа тавина вэ. Тэгээд ч тагнуул ийм юм хийлээ гэхэд тэр прокурор юу хийж суух вэ. Шат шатны шүүх юуг харав

1  |  0
гомбоо(202.9.41.226) 2025 оны 03 сарын 13

Тагнуулынхан. Амгаланбаатарын яриаг ” msg” явуулж баримтжуулсан байхаа. Эсвэл өөр хүн амины хэрэгийг Зоригийн хэрэгтэй давхар үүрүүлж . Энэ хэргээр хичнээн хүн шоудаж хоол оо олж иддэг байлдаа тэр хүмүүс цааш нь зохиол оо биччих сонирхолтой бж болох юм

1  |  0
Зо(77.154.202.99) 2025 оны 03 сарын 13

Хэхэ ямар үнэмшилгүй тайлбар вэ.

1  |  0
римё(103.229.120.186) 2025 оны 03 сарын 13

Тогтолцооны ТОМ ГАЖУУДАЛ,ХЭЭЛ ХАХУУЛ хоёр энэ УЛСЫГ залгихнаа түмэн олон минь...

1  |  0
Номин (93.80.226.165) 2025 оны 03 сарын 13

Элбэгээ Үүл 2 гээд хуулийн сайд ил тод далдаар хэлээд байгаа биз дээ энэ хэрэгийн эзэн нь !!

1  |  0
Болд(150.129.142.132) 2025 оны 03 сарын 13

Монголд шүүх,тагнуул,прокурор,цагдаа гээд л өөрчлөлт шинэчлэл хийхгүй бол ёстой болохоо байсныг бүх күйл харуулаад,амьдрал шаардаад байнаа!! Асуудал үхэх үү,сөнөх үү гэдэгт тулж иржээ!! Бүгд хариуцлагатайгаар бодож,хөдлөх цаг болжээ!! Ард түмэн!!!!!”

1  |  0
зочин(202.131.243.50) 2025 оны 03 сарын 13

Тагнуулын ажилтануудад нэр ,цол, албан тушаал баймаар л юм.Тэднийг өөрсдийнх нь аргаар байцаавал нэг юм хэлж магадгүй шүү.Үнэнийг л олоосой.

1  |  0
ard(112.72.14.22) 2025 оны 03 сарын 13

turd hariutslaggui uhamsargui setgelgui hvmvvs garch irehleer jiriin irged bid yaj batalgaatai amidrah bilee. shvvhiin baiguulliig samarsan tarwag elbegee hezee hariutslagaa huleeh bol

1  |  0
БҮРЭН (202.9.41.210) 2025 оны 03 сарын 13

ЭЛБЭГЭЭ ҮҮЛДЭЭ БААТАР НЭГ ӨГӨӨД БАС ЗОРИГИЙН СЭЖИГТЭН ГЭЖ ЗАРЛААД Л ЭНД БАС НЭГ ЮМ БНА

1  |  0
dorj (202.9.41.210) 2025 оны 03 сарын 13

ЭЛБЭГДОРЖИЙН БҮЛЭГ ӨӨРӨӨ ЗОРИГИЙГ АЛУУЛСАН БОЛЖ ТААРАХ НЬ ДЭЭ

1  |  0
pixnu(49.0.219.85) 2025 оны 03 сарын 13

xyzyygi tarbagiin xiisen ajil

1  |  0
Дорж(103.229.121.70) 2025 оны 03 сарын 13

Амгланбаатар гэж хун хог чинь анх хун алаад дээд хэмжээ авчихаад байж байхдаа мордонд амьд хэд хонохын тулд баахан хун амины хэрэг хулээсэн бдаг тэр уедээ зоригын хэргийг гаргаж ирэхгуй ясан юм бол тэр уедээ гаргаж ирж УЕП ын ХЗДХЯамны УДШ нууц тогтоолоор онц хунд гэмт хэрэг илэруулхэд тусалсан улсуудыг ундсэн ялын гуравны нэгийг суулгаж шоронгоос гарган гэдэг тогтоолыг ашиглаад одийд шоронгоос гарчих бсанБуур одоо энэ амгланбаатар бараг бичиг усэг мэддэгуй шаар бсан бх даа тэгээд ч энэ мууд ар гэрийн эргэлт бхгуй хунд торийн гянданд ханаасаа гар утас байхав дээ. Узлэг шалгалт хийдэг камерийн

1  |  1
zochin(64.119.17.215) 2025 оны 03 сарын 13

shuuh.avilga.avch.hergiig.buruu.shiidsen.arai.l.dendsen.shuu.tagnuul.shuuh.tsagdaagiin.buruu.shiidver.gargasan.humuust.hariutslaga.tootsooch

1  |  0
zochin(64.119.17.215) 2025 оны 03 сарын 13

Zorigiin.hereg.bol.hun.helmegduulsen.gemt.uildel.mun.Tagnuul.shuuh.tsagdaa.hezee.neg.tsagt.uuchlal.guih.udur.yah.argagui.irne.dee

1  |  0
Zochin(126.201.5.73) 2025 оны 03 сарын 13

Nyamdorj zorgiin hergiig nuutsiin zeregllees gargan geed hutsaad bsan.odoo yav. Tagnuul ShuuH Brokroor Tsagdaa ni hulgaichuudaasaa doloon door yum nuud

1  |  0
Zochin(66.181.160.73) 2025 оны 03 сарын 13

Энэ нийтлэлийг бичсэн хүн нэг юмыг анзаараагүй байна. Содномдаржаа малчин тэгээд бас амгланбаатарын хөрш гэнэ шүү малчин байж тэр яагаад Эрдэнэт хотод амьдарч байсан амгланбаатарын хөрш болох юм вэ малчин хүн хөдөө байдаг биз дээ

1  |  0
Хурцын зарц(202.179.24.179) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ САРАН ДЭЭР ГАНЦААРАА ГЭЖ ХУРЦЫГ ТОМИЛСОН ЭБИ, ДЭВШҮҮЛЖ СОЛОНГОС ЯВУУЛАХ ГЭСЭН ЖЕНКО НАР ОЙЛГООГҮЙ НЬ ИНГЭЭД ГАРЧ БАЙНА ДАА.

1  |  0
иргэн(66.181.190.196) 2025 оны 03 сарын 13

нийгэмд тараад байгаа мэдээллүүд дээр бүдүүн барагийн дүгнэлт хийвэл захиалагч нь Содбилэг гишүүний аав Отгонбилэг, нямдорж эрдэнэтэд шахаа хийдэг байсан зэрэг нь журмын нөхдийн хэргийг үгүйсгэх сонирхолтой ч юм бил үү. хэнд нь ч итгэх ёстой юм бүү мэд. гэхдээ яавч ингэж бүгдийг үгүсгэж байгаа мэдээлэлд итгэж болохгүй байх.

1  |  0
Сүх(66.181.185.234) 2025 оны 03 сарын 13

Манай шүүх , тагнуулынхан үүнээс өөр ямар баримт нотолгоо хүлээгээд огцорцгоохгүй хүрэн ширээний ард алх бариад суугаад байгаа юм бол доо!!! Манай УИХ, ерөнхийлөгчийн Тамгын газар, ерөнхий сайд энэ ялзарсан хуулийн байгууллагагууддаа яагаад их цэвэрлэгээ хийхгүй юу хүлээгээд байгаа юм бэ? В

1  |  0
Зочин(139.5.218.234) 2025 оны 03 сарын 13

Яаж ч бодсон итгэхгүй байна..энэ хүү тэр үед 16 17 той хүүхэд байсан ..

1  |  0
malnuudaa(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

boon mongoor hun gutgesen teneguud ih bnaa ter huniig hucheer albadaj gutgesen bnaa arai ch de

1  |  0
fagai(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

hurrs ta heregee huleee za oodguu nobsh uma iin huneer tagnuul hiilgej bdsg ylzarsan elbegdorj chi buruutai

1  |  0
fagai(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

hurrs ta heregee huleee za oodguu nobsh uma iin huneer tagnuul hiilgej bdsg ylzarsan elbegdorj chi buruutai

1  |  0
hurts(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

haraal idsen hyrtsiin hj bga hor odoo il bokj bga ni ter hun gytgesen buh humuusiig barih bolnoo hun utasaar yriuksag sn ah gj bfa gesen shorongoos eejruu ni yriukdag tagnuuliin ah nar bugd hurts gj hunii booluudaa ta nar bugd yl abna za kkkkkk shorond ymar bhig chini hsrnaa za

1  |  0
hurts(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

haraal idsen hyrtsiin hj bga hor odoo il bokj bga ni ter hun gytgesen buh humuusiig barih bolnoo hun utasaar yriuksag sn ah gj bfa gesen shorongoos eejruu ni yriukdag tagnuuliin ah nar bugd hurts gj hunii booluudaa ta nar bugd yl abna za kkkkkk shorond ymar bhig chini hsrnaa za

1  |  0
MGM (172.58.136.186) 2025 оны 03 сарын 13

Unen dignelt ba

1  |  0
Zochin(128.199.95.78) 2025 оны 03 сарын 13

B.Hurtsbold geh hun bichjee. Batiin Hurtsiin duu esvel ah n” yum uu, haashaa yum. Sonin davhtsal ve.

1  |  0
БУЛГАН(182.160.37.165) 2025 оны 03 сарын 13

ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ХОЁРЫН ХИЙЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ БАЙНАА.

1  |  0
эмгэн(64.119.25.100) 2025 оны 03 сарын 13

Энэ нь улс төрийн аллага байх. Улс төрчдөө сайн шалга. Мөнгөнд нь битгий л шунаарай даа хуульчид аа. Шүүхийнхний орлого но-той шүү, дандаа авилга хахуулиар амьдардаг улс гэдэг нь нийгэмд тодорхой болчихлоо.

1  |  0
зочин(64.119.25.100) 2025 оны 03 сарын 13

Монголын хуулийнхан дэлхийн шившиг болж бна. Ямар их хөрөнгө мөнгөөр цагдаа, шүүх, хуулийнхан ажилладаг бнаа? Хэний заавраар бэ? Баяр, Багабанд нарын заавраар уу? Одоо байтлаа энгийн хэн нэгнийг гүжирдэн доромжилж хуулиар хариуцлага үүрүүлж хэлмэгдүүлэх нь ээ. Ямар аймшигтай явдал бэ? Тэр олон жил эдгээр хүмүүсийг хилсээр гүтгэж амьдралыг нь сүйрүүлсэн хуулийнхан хохиролгүй болгох ёстой. Бүгдэд нь орон байраар хангаж, насан туршид нь төлбөр төлөх ёстой шүү. Тэр ажилд хариуцлагагүй хандсан бүхий л хүмүүсийг илрүүлж хуулийн зүйл ангиар зохих хариуцлагыг нь үүрүүлэх нь зүйд нийцнэ.

1  |  0
Зочин(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

Шүүх шийдсэн хэрэг шүү.

1  |  0
s(202.9.40.127) 2025 оны 03 сарын 13

iim unemshilgui jujig zohoison bolovch mongol ulsiin huuli ymar archaagui gedgiig haruulaad ugsun duu harin ch neg yer ni mongold amdaraad hereggui shuu gdg msg gej oilgoson shuu !!!

1  |  0
Баяраа(66.181.164.235) 2025 оны 03 сарын 13

Нямдорж сайд захилагчыг зарлана гэж сайд болсон хэзээ зарлах бол ард түмэн таныг 4 сар хүлээж байна.одоо цаг болсоноо арай хэтэрч байна.

1  |  0
батзандан(59.153.114.227) 2025 оны 03 сарын 13

Монгол хэл мэдэхгүй амьтад тэр их материалыг 3 хоногт уншаад ийм дүгнэлт гэргэх боломжгүй. Энэ бол Нямдоржийн мухардалд ороод бичүүлж буй эцсийн горьдлого. Ер нь энэ хэрэгт ОУП -ынхан оролцох ямар хэрэг, шаардлага байгаа юм вэ? 19 жилийн хэргийг мэддэг илбэчид үү эд нар. Монголчуудыг ингэж амьтны доог болгохоо больцгоо НЯМДОРЖ, луйварчин Болд нараа.

1  |  0
hurts(210.121.173.92) 2025 оны 03 сарын 13

niyamdorjee chi odoo bolnoo hezee negen tsagt chi barigdana

1  |  0
Зочин(112.72.11.113) 2025 оны 03 сарын 13

Энэ уул нь та биднээс илүү хэргийн материалтай танилцаж гаргасан дүгнэлт гэж ойлгож байна. Манай шүүх хуулийнхны байгаа төрх л энэ

1  |  0
Aimshig(103.26.195.83) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj, Hurts 2 engiin irgedeer yaj toglodogiin jishee iimerhuu. Amia bodson, hulduu Mongolchuudad eelj eeljeer ene met helmegduulelt ireh l bolov uu!!!

1  |  0
Zochin(66.181.160.22) 2025 оны 03 сарын 13

Hudalaa. Ulger shig um bicheed bhii . ene hen nevnii yvuulga. Hereg shalgah ajil urgeljilj bgaa gesen shuu dee. Murungu barij horildoo. Daraa ni Bagabanixiig...

1  |  0
Зочин(43.250.126.130) 2025 оны 03 сарын 13

Ene ugaasaa jujig baisan shuu dee. Jinhene uneniig Batuul. Bulgan 2 l medne shuu dee.

1  |  0
Nb(103.212.117.118) 2025 оны 03 сарын 13

NYMDORJ YAGAAD CHIMEEGUI BOLOVOOO....

1  |  0
irgen(59.153.115.80) 2025 оны 03 сарын 13

hvzvvgvi hvnii zahialga gedeg aimshigtai yum bii bolson doo

1  |  0
Хнн(64.119.21.146) 2025 оны 03 сарын 13

Хөнөөсөн хүмүүс нь бичүүлж л дээ энэ нийтлэлийг! Удахгү ил болох нь гэж айгаад!

1  |  0
Зочин(64.119.20.137) 2025 оны 03 сарын 13

Жинхэн бодит байдлыг бичсэн юм бишүү.

1  |  0
Top