Дэлхий дахинаа “Попын хаан” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, сая сая шүтэн бишрэгчидтэй байсан Майкл Жексоныг өдгөө ч санан дурссаар байгаа юм. Тэрбээр хамгийн олон удаа Грэмми шагнал хүртсэн, дэлхий даяар тэрбум цомог зарж чадсан зэргээрээ Гиннест бичигдэж байсан. Тэгвэл амьд домог Майкл Жексоны тухай сонирхолтой баримтыг хүргэе. Түүнийг арьсаа солиулсан гэдэг билээ. Тэгвэл бодит байдал дээр Майкл Жексон витилиго гэдэг удамшлын арьс цайрах өвчтэй байжээ. Энэхүү өвчин нь бүрэн судлагдаагүй бөгөөд эдгэрэхэд бэрх өвчнүүдийн нэгд тооцогддог байна. Тухайн үед арьсны пигментүүдийг цайруулж, гэмтсэн арьстай нь ойролцоо өнгөтэй болгох эм, тоснууд байдаг байжээ. Майкл тэрхүү эм, тосыг их хэмжээгээр хэрэглэж арьсаа цайруулсан гэдэг баримт байдаг аж. Нас барсных нь дараах задлан шинжилгээний дүгнэлтэд уруул, чих, хөмсгөө засуулсан, цээжиндээ хагалгаа хийлгэсэн, арьсны болон уушгины маш хүнд өвчтэй байсан зэрэг нь бичигдэн үлдсэн байдаг аж.
Мөн Майклыг хиймэл хамартай гэх мэдээлэл тухайн үед гарч байжээ. Тэгвэл албан ёсны бус мэдээлэлд тэрбээр бүжиглэж байхдаа хамраа гэмтээж, амьсгалахад хүндрэлтэй болсон учраас хамар өндөрсгөх мэс засалд хэд хэдэн удаа орсон гэсэн баримт байдаг байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
Майкл жэксонг сонирхдог монгол хүмүүсийг яаж олох вэ?\n\n
Жексон амьд... Дооёо.(доржсүрэн)
jackson michael jiriin irgen baisan bol amid baij boloh baisan baih daa.
Юу яриад байгаа Жексон амид шдээ
Hdh