Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын зураг төслийн талаар цахим орчинд маргаан явж байгаа. Үүнийг тодруулбал, Ардчилсан намыг эрх барьж байх үед 4 сая ам доллараар нүхэн гарц гарц барихаар зураг төсөл хийгдсэн байсан. Гэтэл МАН-ынхан 42 сая ам долларын өртөгтэй гүүрэн зам барих гэлээ гэсэн талцал яваад байгаа юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Гудамж төслийнхөн 4 сая доллараар нүхэн гарц барих байсан, гэтэл 47 сая доллараар гүүрэн зам барих гэж байна. Түгжрэлийг бууруулахын хувьд аль нь ялгаагүй” хэмээн жиргэж даарин дээр давс нэмсэн нь асуудлыг бүр дэвэргэж орхив бололтой. Харин тэр 4 сая ам долларын өртөгтэй нүхэн гарцын зураг төсөл хэзээ ч хийгдэж байгаагүй гэдгийг эх сурвалж нотолж байгаа юм.
Амьдралд бултаж болшгүй бодит үнэн гэж бий. Энэ гүүрэн гарцын зураг төсөл хэдийд, хэн Нийслэлийг удирдаж байх үед хийгдсэн бэ гэдгийг үнэн мөнөөр нь гэрчлээд өгөх анхны зураг төслийг нь бид толилуулж байна.
Тодруулбал, энэхүү гүүрэн замын зураг төсөл 2016 онд буюу Э.Бат-Үүлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үед хийгдэж гар хөлийн үсэг зурж байжээ. Тэр үед Нийслэлийн Авто замын газрын даргаар ажиллаж байсан Д.Нанзаддорж, Нийслэлийн Өмчийн газрын дарга Ш.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулсан нь эндээс харагдаж байгаа бөгөөд МАН-ынхан 42 сая ам доллараар барих гэлээ гэж буруутгаад байгаа тэр зураг төсөл гэгээн дүрээрээ мөн байгаа биз. Сайн хараарай.
Энд хийснийг нь буруутгах гэсэнгүй харин улстөрийн өрсөлдөгчөө муухай харагдуулахын тулд өөрсдийгөө ч үгүйсгэж чаддаг, улс эх орны төлөөх бүтээн байгуулалтад хүртэл талцаж байгаа нь харамсалтай байгаа юм.


Сэтгэгдэл ( 6 )
Hen batlahiin be, iim huuhdiin heruulee boliochee, harin ter Sanduigiinhaa muuhai barilgiig buulgaad nuhen gartsaar shiidvel zugeer
Ээ чааваас даа хишиг ирвэл минийх, хэрэг хийвэл чинийх гэгч болж бх шив дээ. аль ч намын үед хийсэн бж болноо, хамгийн гол нь энэ төсөл чинь ард иргэд бид нарт үр өгөөжөө өгч бх ёстой биздээ, жоохон хүүхэд шиг юм бичихиймдаа
З. Энхболдоор 4 сая доллороор нь бариулаач Ардчилсан намынхан 4 замын уулзварыг бараг 4 сая доллороор өргөтгөсөн юм биш үү. Улсын том бүтээн байгуулалтыг улс төржилгүй хийлгээч
Shem bn zurag tosol oor shuu dee
Одоо гэрлэн дохиотой 1эгнэ 2 урсгал яваад л байгаа Харин 2эгнээтэй 2 урсгалтай нүхэн гарц хийчихээ.Зардал бага зам хаагаад байх ч шаардлаггүй.тэгээд урагшаа гараад барилга дэлгүүрүүд нь тээгэлчихээд олигтой зам чөлөөлөгдөхгүйг мэдсээр байж худлаа ийм их зардал гаргах ямар ч хэрэгүй дээ.
ҮХСЭН ҮЛҮЙГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ...1-Р КУРСЫН ОЮУТНЫ КУРСЫН АЖЛААС Ч ДОР ЮМ ЗАРААЧААД ХАЯСАН БНА ШҮҮДЭЭ....