Петербург хотод гал гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 30

ОХУ-ын Кемерова мужийн  “Зимняя вишня” худалдааны төвд энэ сарын  25-нд гал гарч олон хүний амь насыг авч одсон харамсалтай явдал болсон. Тэгвэл амь үрэгдэгсдийн ар гэрийнхэний нулимс хатаж амжаагүй байхад ОХУ-ын Санкт-Петербург хотод дахин гал гарсан байна. Тодруулбал, Санкт-Петербург дахь Автомашины худалдаа болон "Нyundai"-н автосалон шатжээ. Гал 500 метр кавдрат талбайг хамарсан бөгөөд албаны хүмүүс яаралтай арга хэмжээ авч 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Азаар гэмтэж бэртсэн хүн гараагүй аж. Өнөөдөр Оросод хэд хэдэн газар гал гарсан гэх мэдээлэл байгаа юм. Оросод гарч байгаа гал түймрийг В.Путины ялалттай хүмүүс холбосон мэдээллүүд хэвлэлээр гарчээ. Тухайлбал, В.Путиныг ОХУ-ын ерөнхийлөгч болсон ялалтыг билэггүй угтаж байна гэх мэдээллүүд гараад байгаа аж.


 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хувьсгалт монгол Т34(43.228.128.195) 2025 оны 03 сарын 13

Барууныхан хийлгэж байгаа байх даа Орос орон ямартаа ч тэдэнд бууж өгөхгүй лавтай

1  |  0
Зочин (150.129.143.169) 2025 оны 03 сарын 13

Нээрээ энэ орос оронд ямар гээчийн дайрлага дайраад байнаа. Хорлон сүйтгэх ажиллагаа байх өө. Хүүхдүүд, хүмүүс л хайран байна.

1  |  0
zochin(182.160.1.91) 2025 оны 03 сарын 13

oros chine yu blood bna daa haramsmaar yavdal ih bolj bna huurhii huuhduud aimaaar yumaa odoo bi huuhduudee HUNNU MALL GEGEENTEN geh metiin gazaruud ruu yavuulahgui aimaar yum gertee l baij baig

1  |  0
Top