”Гүүрэн зам”-ыг хэн ч эсэргүүцээгүй, гэхдээ...

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 29

Ойрын өдрүүдэд нийслэлчүүдийн ярианы гол сэдэв болж байгаа нэг асуудал нь “Гүүрэн зам”. Хотын удирдлагуудын зүгээс нийслэлчүүдийг долоон хоногийн хоёр өдөр “машинаа журамлуул” гэсэн шийдвэр гаргасан нь нийслэлийн нийт иргэд болон зарим нэг улстөрчдөд таалагдсангүй. МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрийн фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан саналаа хүргүүлсэн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мөн л пэйж хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлсэн. Аливаа юм хоёр үзүүртэй, хос талтай байдаг. Хөл дүүжлэх унаатай хүн бүр, иргэн болгон татвараа цаг тухайд нь ном журмаар нь төлөөд долоон хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалтад “өртөж” явган явдаг. Тэгвэл хотын удирдлагуудын гаргасан шийдвэрийн дагуу долоон хоногийн хоёр өдөр машингүй явган явах юм бол татвараа хасуулж бодуулах учиртай гэдгийг МАН-ын генсек сануулсан. Угтаа бол энэ нь зөв юм. Зүй нь, долоон хоногийн хоёр өдөр машинаа “журамлуулсан” иргэд нэг сард найман өдөр явган таваргана гэсэн үг. Тэгсэн атлаа татвараа бүрэн төлөөд яваад байвал ард иргэд төрдөө сайн дураараа шулуулж байна гэсэн үг л дээ.

Ер нь аливаа шийдвэрийг манай “мундагчууд” судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр гаргаад сурчихсан улс. Энэ байдлаа халахгүй бол аль аль талдаа ойлголцоход хүндрэл үүснэ гэдгийг нийслэлийн удирдлагуудын түрүү жил гаргасан шийдвэр харуулсан. Төв зам дагуу зүүн эргэхийг хориглох шийдвэр нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд хүрч өндрөө авч байж цуцлагдаж байсныг мартаагүй л байх. Нөгөөтэйгүүр нийслэл хотод бүтээн байгуулалт хийнэ гэдэг сайн хэрэг. Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц ашиглалтад орсноор төв замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах нь хэнд ч ойлгомжтой. Хамгийн гол нь хийж буй бүтээн байгуулалт, хийх гэж буй ажил нь нийслэл хотын иргэдэд дарамтгүй, тээггүй байх учиртай гэдгийг л хэлээд байгаа юм.

Тэрнээс биш МАН, түүнээс сонгогдсон хотын удирдлага бүтээн байгуулалт хийх гээд байна гэж хэн ч дургүйцээгүй. Нэг бүтээн байгуулалтын төлөө нийт нийслэлчүүдийн эрх ашгийг хүндэж, хохироож байгаа учраас л иргэд, зарим нэг улстөрчид бухимдаад байгаа нь сэтгэгдлээс нь тодорхой харагдана. Өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дугаарын хязгаарлалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгааг зарим нэг хуульчид ярьдаг. Тэгвэл бүтэн нэг жил зургаан сарын хугацаанд хоёр хоног машинаа “журамлуулна” гэдэг чинь хүний өмчид шууд халдаж байгаа хэрэг биз дээ. Ардчилсан нийгэмд “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг зарчим үйлчилдэгийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа онцолсон нь бий. Тэгвэл өнөөдөр нийт нийслэлчүүдийн өмчийг хотын хэдхэн дарга нар мэддэг болчихсон юм шиг онцгүй дүр зураг харагдаж байна. Дахиад хэлье, Нийслэлд бүтээн байгуулалт хийж л байвал нийслэлийн иргэдэд ашигтай. Гэхдээ бүтээн байгуулалт хийхдээ хотын иргэддээ дарамтгүйгээр хийж болдоггүй юм уу гэсэн муйхар санааг нь л гаргах гэсэн хэрэг.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.229.122.57) 2025 оны 03 сарын 13

Narnii guuriig zam haaj tugjrel uusgelgui, chumeegui l barichihsanshd, Japanuud. Tuun shig barij bolohgui l bgan bhdaa

1  |  0
Irgen(64.119.19.19) 2025 оны 03 сарын 13

Zamiin tsagdaagiin guuren deer AH MAH uls turjuud onigoo bolxiin. Xiideg xumuus ni yumaa xiine. Guur xeregtei uur zam baixgui. Ene uls turchid xugiin chaavaas Tv eer garch socislaar shuuguulj olnii anxaaral tatchix geed. 2 xonog xaax chini xotod xiigdex ene zunii zam barilgiin bolon injineriin shugam suljeenii ajiltai xolbootoi baix.

1  |  0
zochin(185.39.141.25) 2025 оны 03 сарын 13

kkkķ aimaar goe zurag tavij tvmniig huurna . barisan obekt ni tal duguin vlgereer alga bolno . hujaagaas avsan zeelee hujanar ni gudrah yostoi gesen bvten metro barih munguur gvvren garts tavih nertei dudarch nuguu tugjrel ni yag heveeree dahiad 1 gvvr bairiig beejin dahin sanal bolgohoo mednee gej . chimh chimheer mongoliig zalgih taktik

1  |  0
зочин(66.181.161.116) 2025 оны 03 сарын 13

1юм хийх гэхээр бөөн эсэргүүцэлтэй ман намынхан. Ажил хийж сураагүй.бусдын бэлэн юмыг завшдаг. Дээр маш их мөнгөний сонирхолтой. Бэртэгчин зантай яаж бүтээн байгуулөлт зөв хийх вэ.зайлчих хэрэгтэй.бүтэн2жил ёстой юц ч хийсэнгүй АН-г муулсаар өнгөрлөө

1  |  0
Зочин(220.195.67.68) 2025 оны 03 сарын 13

Одоо гэрлэн дохиотой 1эгнэ 2 урсгал яваад л байгаа Харин 2эгнээтэй 2 урсгалтай нүхэн гарц хийчихээ.Зардал бага зам хаагаад байх ч шаардлаггүй.тэгээд урагшаа гараад барилга дэлгүүрүүд нь тээгэлчихээд олигтой зам чөлөөлөгдөхгүйг мэдсээр байж худлаа ийм их зардал гаргаж гүүрэн гарц хийх шаардлагагүй дээ

1  |  0
Мөнхөө(66.181.161.71) 2025 оны 03 сарын 13

Төв замаа алба амьны гэхгүй суудал автобус жип гэж ангилаад төлбөртэй болго. Нийтийн тээвэр зөвшөөрөлтэй такси түргэн машинд хамаарахгүйгээр. Зүүн баруун 4 замын хооронд үйлчлэхээр

1  |  0
хс(202.9.41.71) 2025 оны 03 сарын 13

луубирчид 2 с дээш мачинтай учир ард думэнл хохиролтой

1  |  0
ЗӨВ ГАРЦ(103.9.90.50) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ГҮҮРЭН ГАРЦЫГ БАРИХЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ДУГААР ХЯЗГААРЛАЛТЫГ БОЛ ДЭМЖИХГҮЙ. ЭНЭ ХАВЬД БОРОО ИХ ОРСОН ҮЕД УС ТОГТДОГ ТУЛ ЭНЭ ГҮҮР БОЛ ЗӨВ ГАРЦ Л ДАА.

1  |  0
МАГАДЛАЛ ҮНЭЛГЭЭ(103.9.90.50) 2025 оны 03 сарын 13

СУДАЛГААГ ЭРДЭМТДЭЭР МАТЕМАТИКИЙН МАГАДЛАЛЫН АРГААР ТООЦООЛООД ГАРГАЧИХ БОЛОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ. ТҮҮНЭЭС ЗААВАЛ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ. БАРИЛГЫН АЖЛЫН АЛЬ ҮЕД ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААХЫГ ТООЦООЛЖ БОЛНО.

1  |  0
HAS(95.222.25.119) 2025 оны 03 сарын 13

ZAM NEMEED BARIVAL AHIAD BAGTAHGVI MASHIN NEMEGDENE.MASHINAA BAGASGAH BODLOGO HIIGEECHEE TEDEN ONOOS DOOSH MASHI YVUULAHGVI CH GEDEG VMUU NEG VM HIISEN DEER BHAA

1  |  0
zzz(66.181.160.83) 2025 оны 03 сарын 13

Amarbayasgalan Enhbold nar ene Altjin geh nohor golognuud hotiinhoo buteen baiguulaltiin toloo jil zurgaahan sar 2hon odor ter niitiin unaagaar uilchluulchij chadahgui yu. Eh oronch setgel gedeg chini ene zergees l haragdanadaa huvalznuud mini.

1  |  0
иргэн(66.181.176.83) 2025 оны 03 сарын 13

үнэхээр дугаараар хязгаарлах юм бол зөвхөн цагдаа, түргэн, онцгой байдлынтаних тэмдэг эмблем бүхий автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулж бусад бүх тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтанд хамруулах хэрэгтэй. дарга нэртэй гаруудын улсын төсвөөс унадаг бүх автомашинууд үүнд хамрагдана шүү

1  |  0
z(49.0.219.100) 2025 оны 03 сарын 13

zugeer ajlaa xii dugaariin xayzgaarlaltaa boli

1  |  0
Hiirhel hetervel ayu(124.126.0.81) 2025 оны 03 сарын 13

Zugeer l hiih gesen ajliig ni hiilgej bolohgui baina uu?! Hiirhegchid ee!!!. Er ni alivaa asuudliig, ajliig hooson tolgoigoor, amniihaa zorgoor zalchij hiirehsneer hiideggui yum.

Medemhiirch hiirheh(124.126.0.81) 2025 оны 03 сарын 13

Niigemshij amidarch baigaa hotuudad niitiin erh ashig aya tuhiig bodson buteen baiguulaltiig hiine gevel omno ni mordogdoj baisan bolon irgediin yavj zanshsan hodolgooniig zohitsuulah ,tur hugatsaan haah zereg asuudal zailshgui hiigdenee. Ene nohtsold irged maani ireeguin saihnaa bodoj huleeh,tevchih l heregtei. Hot tolovlolt, zamiin sulgeeg tolgoitoi bolgon hiideg ,amtai bolgon shuumjilj ,hen durtai ni hiideg ajil bish. Tusgai nariin mergejliin chadvarlag bag nileed tootsoo sudalgaand tulguurlan hiideg nor ajil

1  |  0
medehgui bol (124.126.0.81) 2025 оны 03 сарын 13

Buteen baiguulalt yarih burt es yum shig yamar neg sedev olj teeg tavidag, bugdeeree ih medegchiin haltvart ovchind mongolchuud nirvegdsen ene tsagt yamarch darga bai,horongo mongonii bolomj ni baisan ch hiij buteene bolomj bololtsoog olgohgui bololtoi.Ug ni hot tolovlolt, zamiin suljeeg hen durtai ni hiideg ajil bish l dee.Oiriin bolood hetiin baidlaa bodoltsson tusgai mergejliin chadvarlag bag nileed tootsoo sudalgaanii undsen deer hiigdeh ajliig amtai bolgon ni shuumjleed,tolgoitoi bolgon meddeg bolj taarahgui ee . Ene bol zavharal deed tsegtee hursnii ilrel.

би жинхэнэ монгол(202.179.26.250) 2025 оны 03 сарын 13

гүүрэн гарц зөвөө хийх хэрэгтэй харин хоёр хязгаарлалттай байж болохгүй түгжрээдчгэсэн хуучнаарааа явж байя гэнэтийн чухал хэрэг гарвал ганц унаатай хүмүүс нь яах вэ тэртээ тэргүй түгжрээд ирэхээр онц шаардлагагүй нь тэргээ тавьчихна

1  |  0
Top