Нийслэлд 60 мянган ажлын байр бий болгох асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ

2018 оны 03 сарын 29

Маргааш  НИТХ-ын ээлжит бус хурал төлөвлөгджээ. Хурлаар нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг Нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой томоохон асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.

Улаанбаатарын чөлөөт бүсийг байгуулах асуудлыг судлах  ажлын хэсгийн ахлагч НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва энэхүү чөлөөт бүсгийг байгуулснаар Нийслэл 60 мянган ажлын байр бий болгох боломжтой тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэгвэл Улаанбаатарын чөлөөт бүсийг байгуулах тэргүүтэй чухал асуудлуудыг НИТХ-ын маргаашийн ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэхээр болсон байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (139.5.218.151) 2025 оны 03 сарын 13

1990 оноос өмнө бүх хүн ажилтай байсан үе рүүгээ эргэж орвол сайн л байна.Ээлжит бус хурлын шийдвэрийг ард түмэн хүлээж байна

1  |  0
Top