МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар энэ сарын 28-29-ний өдрүүдэд Зүүн Азийн улаан загалмайн удирдагчдын хуралд оролцож байна. Тус хуралд Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгүүд, Хонг Конг, Макаогийн улаан загалмайн салбарын удирдлагын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Зүүн Азийн хүүхэд залуучуудын улаан загалмайн сүлжээний хурал энэ үеэр зохион байгуулагдаж байна. Залуучуудын улаан загалмайн хуралд МУЗН-ийг төлөөлж хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүн Г.Өлзийжаргал оролцож буй. Зүүн Азийн Улаан загалмайн удирдагчдын хурлаар Үндэсний нийгэмлэгүүд ажлын сайн туршлагаа харилцан хуваалцаж, олон нийтийн даван туулах чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )