Тоос тоосонцор, утаа униар, хөрсний бохирдол, бүр сүүлдээ хар тугалгын хор хөнөөлтэй бүсчлэлээр нэрлэгдэх болсон нийслэлийн нэг хэсэг бол 100 айл. Улаанбаатар хотын төв цэгээс холгүйхэн орших энэ орчмын асуудал зөвхөн 100 айлынхны төдийгүй нийслэлийнхний нервийг ихэд хөдөлгөдөг. Замын түгжрэл, зах замбараагүй байрласан барилгын материалын дэлгүүрүүд, тэднийг дагасан элдэв бусын худалдаа наймаа, үйлчилгээний газар багшрах нь Улаанбаатар хотын өнгө үзэмжинд ч сөргөөр нөлөөлж байгаа юм. Хамгийн гол нь хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй барилгын материалууд энд төвлөрөн худалдаалагдаж байгаа нь 100 айл орчим оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Дээр дурдсан бүх шалтгаан нөхцлөөс үүдэж, олон жилийн жилийн өмнөөс 100 айлыг хотын төвөөс холдуулж, зах руу нүүлгэх асуудал яригдах болсон байдаг.
1,6-хан км газрын дахин төлөвлөлтийг шийдчихье
“Зуун айл”-ын гэгддэг 32-ын тойрог хүртэлх зам дагуу нийт 1,6 км урттай газарт дээр өгүүлсэн бүхэн жинхэнэ утгаараа шахцалдан оршсоор олон жилийн нүүр үзлээ. Ер нь бол Зуун айлын нийт худалдааны төвийн талбайн хэмжээ 58,697 ам.метр байгаагаас худалдааны барилгын талбайн хэмжээ 33,385 ам.метр, ашигтай талбайн буюу түрээслэх боломжтой талбайн хэмжээ нь 27,263 ам.метр талбай аж. Мөн 6.272 ам.метр талбайд агуулахууд байрладаг байна. Энэ л хоёр км хүрэхгүй урттай “алгын чинээ” газар дээр 4000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Харин тэдний эрх ашгийг хамгаалаад байгаадаа ч тэр үү, эсвэл тэнд амьдардаг иргэдээ эс тоосондоо ч тэр үү, өдийг хүртэл хэл ам таталсан барилгын материалын захын асуудал эмхлэн цэгцлэгдсэнгүй.
Барилгын материалын хор хөнөөл хүний эрүүл мэндэд ингэж нөлөөлнө
Яаж ч бодсон хүний эд хөрөнгийг хайрлан хамгаалахаасаа илүү тус газарт амьдардаг олон мянган иргэний эрх ашиг, эрүүл мэндийг чухалчлах ёстой гэдгийг хаа, хаанаа бодох цаг болжээ.
Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн судлаачдын хэлж буйгаар “Хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл. Хүний эрүүл мэндэд олон талаар сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биед байгаа хар тугалгын хэмжээнээс шалтгаалаад үзүүлэх сөрөг нөлөөлөл өөр өөр байдаг. Хүний цусан дахь хар тугалгын хэмжээ 0-10 мкг/дл хэмжээтэй байх нь эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөллийг их бага хэмжээгээр үзүүлдэг байна.
Тэгэхээр хамгийн энгийнээр тайлбарлахад шал буддаг шар будаг хар тугалга, хүнцлээр баян. Тиймээс 100 айл орчмын айл өрхүүд барилгын төвлөрсөн цэгтэй хаяа дэрлэн амьдардаг учраас үргэлжийн тоосонцроор амьсгалж байна. Энэ нь тэднийг аюулд хүргэж буй юм" хэмээж байна. Өнөөдөр 100 айлд зарагдаж байгаа хөөс, хөөсөнцөр, цемент л гэхэд байгальд төдийгүй хүний эрүүл мэндэд хамгийн их хор хөнөөлтэй барилгын материалаар нэрлэгддэг. Гэтэл тэр их хор хөнөөлтэй орчинд 100 айлынхан амьдарч байна.
Тиймээс нийслэлийн удирдлагууд 100 айлын барилгын төвийг яаралтай нүүлгэж шилжүүлэхгүй бол тус газарт амьдардаг хөгшин залуу хүүхэд гээд бүгд хүнд металлаар хордож эрүүл мэндээрээ хохирох аюулд хүрсэн байна шүү.
С.Амарсайханы шийдвэрт алга ташъя

Уг нь 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг 2009 оноос эхэлж гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулахаар “Гэзгийн худаг” ХХК-ийг сонгон шалгаруулж байсан гэдэг. Гэтэл тухайн үед тус компани сонгон шалгаруулалтад тэнцэх эрхээ авсан ч худалдаа эрхлэгчидтэй тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас энэ ажил цуцлагджээ. Үүнээс хойш 100 айлыг нүүлгэх ажил яриа төдий явсаар энэ онтой золгосон юм. Харин он гарсаар олон нийтийн талархлыг хүлээсэн нэгэн шийдвэрийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргалаа. Тэрбээр 100 айлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан хотоос нүүлгэх талаар ярьж эхэлсэн юм. Энэ тухай
"Ажиллаж, амьдарч байгаа орчин, суурьшил, үйлдвэрлэл, үйлчилгээний хэсгээ зааг ялгаатай болгож, хөгжил дэвшлийн дараагийн шатандаа орох нь оршин суугчид, худалдаа бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдын аль алийнх нь нийтлэг эрх ашигт нийцнэ. Тийм цаг хугацаа нь ч болсон. Нийслэл хотод агаарын болон хөрсний бохирдол ихээр үүсгэж байгаа газрын нэг хэсэг нь 100 айл дахь барилгын материалын зах. Үүнийг нүүлгэж шийдвэрлэхээс өөр арга байхгүй.
Нүүлгэх асуудлыг судлах, хэрэгжүүлэх зөв зүйтэй арга замыг олох ажлын хэсгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулаад ажиллаж байна. Энэ асуудал дээр төрийн захиргааны байгууллагынхан болоод иргэд олон нийт нэг ойлголттой байх ёстой. Нүүлгэнэ гэдэг нь тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа түрээслэгч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хохироох асуудал огт биш. Бид нүүлгэн шилжүүлэх боломжтой хэд хэдэн байршлыг судалж байна.
Худалдаа эрхлэгчдэд ашигтай байдлаар асуудлыг шийдэж, 100 айл дахь барилгын материалын төвийг хотын төвөөс гаргана. Худалдаа эрхлэгчид нүүж очсон газраа эзэмших төдийгүй газар дээрээ өөрийн өмчөө эзэмших боломжийг ч бас судалж байна. Түрээс төлөөд явдаг бол түрээсээ төлөөд өмчөө эзэмших байдлаар байж болно. Хүн ажиллах, амьдрах нөхцөлийг хангасан орчинд эрүүл, тогтвортой ажлын байр бий болгохоор шийдвэрлэнэ.
Одоо 100 айлд барилгын материалын худалдааны чиглэлээр ашиглаж байгаа барилгаа өөр зориулалтаар ашиглах эрх нь худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд цаашид нээлттэй. Тэд үл хөдлөх хөрөнгөө одоо байгаагаас илүү үнэ цэнэтэй болгож ашиглаж, эзэмших боломж ч бүрдэнэ" хэмээн С.Амарсайхан дарга нэгэнтээ ярьсан юм. Ийнхүү олон жил олны хүлээлтэнд байсан 100 айлыг нүүлгэх асуудал С.Амарсайхан даргын үед шийдлээ олох бололтой. Мэдээж ярих амархан, хийх хэцүү. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хамгийн гол нь ойлголцол чухал нь тодорхой. Тиймээс 100 айлын худалдаа эрхлэгчид хувийн эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашгийг эрхэмлэж, төр засгаас гаргасан шийдвэрийн биелэлтэд нэгэн зорилгын дор, нэгдмэл бодлогоор хамтран ажиллана гэдэгт итгэе.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 13 )
NIH-n tuluulugchid hurdan nuulgeh asuudliig shiidehgui bol uursduu hurdan tarah ajil garah bh shu.
хоншоор нь хүрэх юм болов уу даа хөөрхий. би ч чадахгүй л болов уу гэж бодож байна дийлэхгүй дээ
нүүлгэх хэрэгтэй. явах газар олдохгүй, шил, төмөрөнд нь гэмтчихмээр, хэдэн танхай нөхдүүд явган хүний замыг хаагаад суучихсан, машин тэрэг нь дайрч унагаачих гээд их л хэцүү юм билээ. ер нь захуудыг хотын захруу нүүлэх нь зөв. нийтийн эзэмшлийн зам талбайгаар иргэд чөлөөтэй зорчих эрхийг зөрчиж байгаа шүүдээ..,
лхкамсурэн гэж ганчан луувирчний газр шуудээ авилга угээдл сууж байдаг
HVVLGEH NI ZUV GEHDEE UCHIR BNA. NALAIH LUU TALIIG NI, TALIIG NI 22 N TOVCHLUU HVVLGEH HEREHTEI. 1TAL RUU NI HVVLGECHIHVEL BURUU YMAR HOTIIN BARUUN TALAAS BUHEL BUTEN HOT DUNDUUR NALAIH LU YBAHUU 2TIISH GARGAVAL DEER
Нүүлгэх хэрэгтэй. Хотын хөгжил ямар түвшинд байгааг анхаар.
masz zob.dariu turgen nuulgeerei
Нэн даруй өнөө маргаашгүй нүүлгэх хэрэгтэй дүүрэн хужаа материал хор яаааааралтайййй
Dampuu gazar gadan hudaldaag ni horigloo l dotor hudaldaand ni undur tatbar tabichih
Хотын төлөвлөгөөнд 100 айл орчмын газарт орон сууцны хороолол бхригдараа
яаралтай нүүлгэх хэрэгтэй .Дээврийн төмөр,шохой,мод,вакум.цонх,төмрийг нүүлгэхэд л дороо цэгцэрнэ.
зуурдын зовлон биш үү. орчны бохирдол их, хүн ам хэт төвлөрсөн энэ газраас барилгын мат. зах даруй нүүх хэрэгтэй
huulgeh ni zuv shuu daanch uuhai bohir orchin bdag