427 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа

2018 оны 03 сарын 29

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Хорих 427 дугаар хаалттай хорих ангиас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт хорих ангийн алба хаагч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг тус дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Дашцэрмаа, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Ихбаяр нараас “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хуулийн 1-4 дүгээр бүлэг” зэрэг сэдвийн хүрээнд гэмт хэрэг, зөрчилөөс өөрийнгөө болон ойр дотны, бусад хүмүүсийг хэрхэн яаж урьдчилан сэргийлж, хамгаалах вэ?, цаашлаад төрийн алба хаагчийн ёс зүй, төрийн алба хаагчийн хувьд гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, албаны нэр хүндийг хэрхэн хамгаалж, өндөрт өргөж явах вэ? зэрэг олон сонирхолтой сэдвээр асуулт, хариулт, харилцан ярилцах зэрэг хэлбэрээр явуулсан байна.

Сургалтанд хорих ангийн нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд алба хаагч нарын зүгээс сургалт явуулсан хяналтын прокуроруудад хандан сургалтыг сонирхолтой, шинэлэг байдлаар явуулж, үр дүнтэй болсонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүссэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top